1956 онд Нийслэлийн Хувьсгалт Залуучуудын эвлэлийн гишүүдийн санаачилгаар Залуучуудын ордон барих хөрөнгө хуримтлуулсан бөгөөд уг хөрөнгөөр барих ордны зураг төслийг архитектор Б.Чимэд, А.Хишигт нар зохиож, 1957 онд барилгын суурийг тавьж, 1960 оны 10-р сард ашиглалтад оруулжээ. Залуучуудын ордон барьсан энэ газарт Ардын засгийн Гаалийн хорооны уужим том хашаа байв.
1963 онд Улсын драмын театрыг Улсын дуурь бүжгийн театраас салган Залуучуудын ордонд Ардын дуу, бүжгийн чуулгын хамт оруулжээ. Энэ цагаас эхлэн тус барилгыг “Драмын театрын барилга” гэх болсон. Тус барилга нь 200 шахам өрөө тасалгаатай, 600 хүний суудалтай жүжгийн их танхим, 250 хүний суудалтай жүжгийн бага танхим, 500 хүний багтаамж бүхий бүжгийн танхимтай.
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1966 оны 154 дүгээр тогтоолоор Драмын театрыг Д.Нацагдоржийн нэрэмжит болгосон ба 1981 онд “Улсын Драмын академик театр”, 1994 онд “Үндэсний жүжгийн академик театр”, 2002 онд “Улсын драмын эрдмийн театр” хэмээн нэрлэсэн түүхтэй.
Та “Улсын драмын эрдмийн театр’-той холбоотой өөрийн нандин дурсамжуудаасаа сэтгэгдэл хэсэгт бусадтай хуваалцаарай
📍Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Улсын төв номын сангийн эсрэг талд
☎️Утас: +976 70115154, +976 70118187
🌐Вебсайт: www.drama.mn

You may also like

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

More in Хөтөч