3 САРД ЮУ ХИЙХ ҮҮ?

Хаврын урин дулаан ирж цаг агаар, сэтгэл санаа бүх зүйл тэнэгэр сайхан. Хотын өнгө зүсээ нэмж, хүмүүс үзэж харах зүйл ч ихэсжээ. Энэ сар мэдээж Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож үүнд зориулсан арга хэмжээ их байдаг бол технологи, инновацын арга хэмжээд дутахааргүй байна. Ингээд бид 3-р сард болох арга хэмжээнүүдийг танилцуулж байна. 

City of Nomads – Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтөч

Эмэгтэйчүүдийн алхалт – Нэг тэрбумаараа тэмцье 2023
Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийг эсэргүүцэх, тэдний эдийн засаг, сэтгэл санаа, бие махбод, бэлгийн эрх чөлөө хэрхэн зөрчигдөж буй, үүнийг таслан зогсооход нийгмийн ойлголт, хандлага, мэдлэгийг нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх, иргэдийн утга учиртай оролцоогоор дамжуулан хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцэх энэхүү хөдөлгөөн 10 дах жилдээ болох гэж байна.

Women in Tech 2023

Тав дахь удаагийн “Women in Tech” арга хэмжээ ӨӨРЧЛӨХ ЦАГ уриан дор зохион байгуулагдах гэж байна. Технологийн салбар дахь үлгэр жишээ бүсгүйчүүдийн амжилтын нууц, сорилт бэрхшээл, мэргэжлийн гайхамшиг талаар сонсож, тэдэнтэй ярилцаарай.

Жаргалтай ээж

Олны танил манлайлагч эмэгтэйчүүд ур чадвар, туршлагаа хуваалцах бөгөөд 300 эмэгтэйчүүд нэг дор цугларах ажээ. Мөн онлайнаар хамрагдах боломжтой бөгөөд “Жаргалтай Ээжийг Урлая” ном бэлгэнд авах боломжтой.

Women’s Online Safety Hackathon

Жил бүрийн энэ цаг мөчид Google компанийн дэргэдэх Women Techmakers хөтөлбөрөөс санаачлагдан дэлхийн 75+ орноо технологи бүтээгч эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг хүргэх, хамтдаа алдаа, ололт амжилтаа ярилцах, сурч мэдсэнээ хуваалцах зорилготой International Women’s Day (IWD) арга хэмжээ Монголд 2 дох удаагаа болох гэж байна.

Women’s Day Special: Bayanmongol Big Band at Fat Cat

Төрийн соёрхолт Баянмонгол чуулга Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жазз хөгжмийн Fat Cat клуб дээр тоглох ажээ.

Дата Дуран Дататон

Дататон нь Монгол Улсын засаг захиргааны нэгжид тулгарч буй ямар нэг тэгш бус байдлыг тодруулах зорилготой бөгөөд багууд сэдвийн дагуу нээлттэй өгөгдлийг судалж, шинжлэн өрсөлдөх юм. Багууд “Тэгш бус байдал” сэдвийн хүрээнд өгөгдлийг шинжлэх бөгөөд дараах үндсэн дөрвөн чиглэлийг санал болгож байна: Нийтийн тээвэр, Агаарын бохирдол Түгжрэл, Орон сууцжуулалт гэсэн сэдвээр өрсөлдөх гэнэ.

Мэлхий гүнж жүжиг

Мэлхий гүнж хүүхдийн жүжиг ердөө хоёр өдөр Монголын хүүхдийн ордны их танхимд болох гэж байна. Дисней компанийн Жон Эдвард Маскэрийн бүтээл болох Мэлхий гүнж хүүхэлдэйгээр хийгдэж байгаа уг жүжгийг Мөнхбатын Лхагва найруулагчаар нь ажиллаж байгаа ажээ.

Арга билэг этно жазз хамтлаг “Дээлт” тоглолт

Этно жазз урсгалын төлөөлөгч Арга билэг хамтлагийн “ДЭЭЛТ” тоглолт 3-р сарын 22,23,24-нд Улсын Филармонийн концертын танхимд болно. Тасалбарыг Улсын Филармонийн кассаар худалдаалж байгаа аж.

Ice Hockey World Championship Division IV

Монголын хоккейн спортын түүхэнд шинэ хуудас нээгдэж, Дэлхийн аваргын lV-р дивизионы тэмцээн анх удаа Монголд болох гэж байна. Үндэсний шигшээ баг тамирчдаа дэргэдээс нь дэмжиж хамтдаа түүх бүтээх сайхан боломж биш гэж үү?

Улаанбаатар барилга-2023

Монгол Улсад барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын үйлажиллагааг нь дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг нь сурталчлах нөгөө талаас төрөөс барилгын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлого хөтөлбөр, арга хэмжээг олон нийтэд сурталчлан танилцуулах зорилготой “УЛААНБААТАР БАРИЛГА-2023” үзэсгэлэн 18 дахь жилдээ Мишээл Экспо төвд зохион байгуулагдах гэж байна.

SciCon 2023

Science Conference 2023 – Шинжлэх ухааны мэдлэг, мэдээлэл зөвхөн сургуульд зааснаар хязгаарлагдахгүй. Хүн төрөлхтний хөгжил өдөр бүр, цаг минутаар урагшилсаар байна. Харин та энэ ертөнцийн хаана явна вэ? Хамтдаа танин мэдэцгээе! Сонсох хэрэгтэй илтгэл, уулзах ёстой эрдэмтэд, үзэх учиртай туршилтууд таныг хүлээж байгаа ажээ.

Монгол, Японы Поп Соёлын Өдөрлөг 2023

Японы поп соёлыг түгээн дэлгэрүүлж хүүхэд, залуучууд нэг өдрийг тус улсын соёлтой танилцуулдаг энэхүү арга хэмжээ 3-р сарын 25-нд болох гэж байна. Япон дуу, кино, манга, аниме болон хувцас хэрэглэл, бүтээгдэхүүн гээд маш олон төрлийн зүйлийг уг арга хэмжээнээс үзэх боломжтой. Мөн япон дуу, манга, кослпэй тэмцээн болдог.

NOW – ОДОО contemporary arts festival

Бид цаг хугацаанд оршдог уу ? Дурсамжинд уу? Эсвэл тогтох мөн чанар ОДООД уу? Гэсэн асуултын мөн чанарыг та Одоо контемпорари урлагийн фестивалаас мэдрэх болно. Үр орчин үеийн контемпорари театр уг үдэж олон сонирхолтой хөтөлбөрийг бэлджээ.

Fantasia – Film in Concert

Фантазиа студио ээлжит тоглолтоо Fantasia Film in Concert сэдэвтэйгээр хүргэхэд бэлэн болжээ. Энэ удаад Batman Dark Knight, Interstellar, James Bond гэх олон шилдэг бүтээл дээр ажилласан Hans Zimmer болон Star Wars, Harry Potter, Home Alone, Schindler’s List зэрэг гайхалтай бүтээлийн хөгжмийг бичсэн John Williams гэх 2 супер хөгжмийн зохиолчийн бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр Fantasia Film in Concert-оор хүргэх гэж байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy