Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Чунчин хотод албан томилолтоор ажиллаж буй. Энэ хүрээнд тэрбээр Чунчин хотын дарга Ху Хэнхуатай уулзаж, цаашид боловсрол, эдийн засаг, худалдаа, технологи, соёлын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, тэлэх талаар хэлэлцсэн байна.
Хоёр хот эдийн засаг, худалдаа, цахим шилжилт, технологи мөн боловсролын салбарт хамтрах ажиллах бүрэн боломжтойг уулзалтын үеэр дурджээ.
Улаанбаатар, Чунчин хотын хооронд байгуулсан Ах дүү хотын харилцаа тогтоох тухай харилцан ойлголцлын Санамж бичгийн хүрээнд хоёр хотын бодит харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2022-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах Ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа юм.
Ах дүү хотын харилцааны хүрээнд соёл, аялал жуулчлалын арга хэмжээнүүдийг зохион байгуулах, энэ чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Тухайлбал, хотуудын соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулдаг болох, аялал жуулчлалын тусгай хөтөлбөр гаргах талаар хэлэлцсэн байна. Тэр тусмаа 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарлажээ.

Leave a Reply