ХААНА ЖАНТАЙ ГОЙМОН ИДЭХ ҮҮ?

Яг л солонгос кино, цувралууд дээрээс хардаг шиг жантай гоймон идмээр санагдах үе цөөнгүй бий. Солонгос улсад 1900-д оны үед үүссэн энэхүү хоол нь түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Тус алдарт хоол монголын зах зээл дээр нэвтрээд багагүй хугацааг өнгөрөөжээ. Харин бид энэ удаа жантай гоймонгоор үйлчилдэг газруудыг танилцуулж байна.

City of Nomads – Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтөч

 

Kim’s Kitchen

Анх нээгдсэн даруйдаа Улаанбаатар хотын иргэдийн хамгийн дуртай Солонгос хоолны газруудын нэг болсон Kim’S Kitchen-ий жантай гоймонг идэж үзэхийг зөвлөж байна.

Kimdogg HOUSE

Саяхан нээгдсэн ч үйлчлүүлсэн хүн бүр ам сайтай байдаг тус рестораны байнгийн үйлчлүүлэгч дунд мэргэжлийн сагсан бөмбөгийн легионер тамирчид хүртэл байдаг гэсэн шүү.

Dong Seoul

Хамгийн анхны жантай гоймонгоор үйлчилдэг ресторан гэхэд хэлсдэхгүй. Тэд 10 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

Hancook

Олон жилийн туршлагатай тус ресторан хотын төв хэсэг болон баруун хэсэгт 2 салбартай.

Deliko Foods

Делико брэндийн Солонгос бүтээгдэхүүнээр үйлчилдэг тус газар 2022 оны 11 сард нээгдсэн.

Barley Korean Restaurant

Нээгдээд нэг жил болж байгаа тус ресторан төрөл бүрийн солонгос хоолнуудыг санал болгодог. 

Сод Korean Restaurant

Хэрвээ та завгүй, эсвэл жантай гоймон идмээр санагдсан ч хол байгаад байвал тус ресторан хүргэлтээр жантай гоймонг хүргэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy