Нийтийн тээврийн Ч:63 чиглэлд өөрчлөлт орно

Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:63 буюу “Хан хиллс хотхон-Ривер гарден-Баян монгол хороолол-МУБИС-Ард кино театр” чиглэлийг иргэдийн санал хүсэлт, зорчигчдын ачааллын судалгаанд үндэслэн богино эргэлтээр иргэддээ үйлчлэхээр болжээ. Тухайн чиглэл нь 2-р сарын 4-ний өдрөөс эхлэн
Ч:63А “Хан хиллс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр”
Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баян монгол хороолол-Төв номын сан” маршрутаар иргэдэд үйлчилнэ. 

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy