2 САРД ЮУ ХИЙХ ҮҮ?

Хамгийн романтик сар бол мэдээж 2-р сар. Гэгээн хайрын баяр болдог онцлогтой бол энэ 2-р сарын сүүлээр Монголчууд бидний үндэсний хамгийн том уламжлалт баяр болох Цагаан сар болох гэж байгаа билээ. Харин энэ сар бид урлагаар амьсгална. Уран бүтээлч, дуучид маань бидний сэтгэлийн хөгийг чимээд завгүй байх бололтой. Ингээд бид 2-р сард болох арга хэмжээнүүдийг танилцуулж байна.

City of Nomads – Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтөч

 

Tech Talk Vol.7

Мэдээллийн технологийн инженерүүдийн боловсролыг дэмжих зорилготой Tech Talk арга хэмжээ “Deep into the next js” сэдвээр Мобиком корпорацийн хөгжүүлэгч Г.Жамба, “Token based folding” гэсэн сэдвээр Том Зааны ахлах хөгжүүлэгч Г.Мөнхбаатар нар ярилцана. Харин тус арга хэмжээ бүртгүүлсэн эхний 50 хүнд нээлттэй гэнэ. Технологи сонирхогчид мөн networking арга хэмжээтэй ажээ.

 

Т.Соёл-Эрдэнэ “Өчигдрийн өнгө” үзэсгэлэн

Залуу уран бүтээлч Т.Соёл-Эрдэнийн “Өчигдрийн өнгө” үзэсгэлэн Улаан гэр бүтээлч орон зайд 2-р сарын турш үргэлжилнэ. Энэ нь түүний анхны бие даасан үзэсгэлэн юм.

 

San Juniper – First /Hybrid Concert/

2019 оноос SAN JUNIPER хамтлаг өөрсдийн хэв маяг бүхий электрон хөгжим суурьтай диско поп, софт рок чиглэлээр уран бүтээлээ олны хүртээл болгож эхэлсэн. San Juniper хамтлагийн анхны бие даасан тоглолт болох “SAN JUNIPER FIRST hybrid concert” нь UG Palace-д ганцхан өдөр зохион байгуулагдах гэж байна. Тоглолтын гол онцлог нь дуу хөгжмийн онцгой найруулга тоглолтыг та бүхэнд хүргэхээс гадна Монголд анх удаа дуу дүрсний дээд зэргийн mix master хийгдсэн шууд дамжуулалтыг гар утасны босоо форматаар хүргэх HYBRID тоглолтыг толилуулахад бэлэн болжээ.

 

Үдшийн хэмнэл Jazz Fusion тоглолт

Төрийн шагналт “Баян Монгол” чуулгын “Үдшийн хэмнэл” Jazz Fusion тоглолт 2-р сарын 10, 11-ний өдрүүдэд 19:00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд тоглогдох гэж байна. Jazz Fusion нь 1960-д оны сүүлээр хөгжиж эхэлсэн ба жазз гармони, импровизацийг /чөлөөт сэтгэлгээ/, RnB, Rock, Funk хөгжмийн төрлүүдтэй хослуулан баяжуулсан хөгжмийн томоохон төрөл, элемэнт юм.

 

Live in Hope

Монголдоо цөөхөн байдаг thrash metal урсгалаар уран бүтээлээ хүргэдэг Die In Despair хамтлагийн анхны “Live In Hope” тоглолт ганц удаа болно. Мөн тэд энэхүү тоглолтоороо цомгийн ажлаа эхлүүлэх ажээ.

 

Triple X HIT Awards

20 жил тасраад байсан хөгжмийн шилдгүүдийг шалгаруулах наадмыг “Triple X HIT Awards” шагнал гардуулах ёслол эргэн авчиржээ. Монголын хип хоп урлагийн түүхийн хуудсыг шинээр бичих “Triple X Hit Awards” 14 номинацид шилдгийг тодруулна.

Poetry Night by UB LIFE: Орь Дуу

UB LIFE сайт болон Fat Cat Jazz Club Ulaanbaatar хамтран зохион байгуулдаг ээлжит “Poetry Night” эвентийн 2023 оны анхны үдэш “Орь дуу” нэртэйгээр зохиогдох гэж байна.  Хоёрдугаар сарын 13-ны даваа гарагт тэнд хайрын тухай хамгийн шаналант, гунигтай, хэрцгий басхүү хүсэл тачаалын тухай оргилом шүлгүүд уншигдах ажээ.

“Rhapsody” Romantic Night Concert

Монгол Улсын Филармони удахгүй болох Гэгээн Хайрын өдөрт зориулан ээлжит “Рапсоди” романтик үдшийн концертыг симфони найрал хөгжим, удирдаач Б.Анарын удирдлаган дор эрхэм хүндэт үзэгч бүхэндээ зориулж 2 үдэш хүргэх аж. Концертын хөтөлбөрт: ХIX-XX зууны Английн нэрт романтик хөгжмийн зохиолчид болох ,Edward Elgar, Charlie Chaplin, John Barry, Andrew Lloyd Webber, Patrick Doyle, Nigel Hess нарын шилмэл сор болсон хайрын сэдэвт гайхалтай хөгжмийн бүтээлүүдээс эгшиглэнэ.

“Торгоны хээ” Морин хуурын чуулгын тоглолт

Монгол Улсын “Соёлын элч” Морин хуурын чуулгын “Торгоны хээ” ардын дууны цуврал тоглолт 2023 оны 2-р сарын 17,18-ны өдрийн 19:00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд тоглогдох гэж байна. Энэ удаагийн тоглолт нь ширэн цартай морин хуурд зориулсан бүтээлүүд болох Жингийн цуваа, Чонон шогшоо, Балдан засгийн жонон болон Буриад ардын дуунуудаас бүрдэж байгаагаараа онцлогтой юм.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy