Нийтийн тээвэрт 2009 оноос хойш томоохон парк шинэчлэл хийгээгүй тул хуучин автобуснууд үйлчилгээнд явж байх замдаа эвдэрдэг, хүйтэн, тухгүй зэрэг олон асуудал байсан. Улаанбаатар хотын нийтийн тээвэрт ажлын өдөр 977, амралтын өдөр 718 автобус үйлчилгээнд явж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд орж ирсэн автобуснуудыг бүртгэлийн санд бүртгээд, үйлчилгээнд гаргажээ. Тодруулбал нийт 42 чиглэлд иргэдэд үйлчилж эхлэсэн байна.
Мөн ирэх хоёрдугаар сарын дунд үеэр шинэ автобуснууд ирэх ажээ.

aan za