Хүний дотоод мэдрэмж, гоо зүй, оюун санааг баясгаж чөлөөт цагаа өнгөрүүлэх хамгийн гоё газар бол мэдээж галерей байдаг. Олон уран бүтээлчдийн онгодоор хөглөгддөг Улаанбаатар хотын онцлох галерейнуудыг танилцуулж байна.

Red Ger Creative Space
Анх 2002 онд Улаан Гэр галерей нэртэйгээр Монголын дүрслэх урлагийг гадаад, дотоодод сурталчлах, шинэ залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготойгоор нээгдэж байсан тус газар өдгөө “Улаан гэр” Бүтээлч Орон Зай нэр дор үйл ажиллагаагаа явуулж уран зураг, гар зураг, баримал сурах сонирхолтой хүмүүст сургалт явуулж байна.
Monumental Art Gallery
Монументаль чимэглэлийн нийгэмлэг 2022 оны 1 сард байгуулагдаж нийгэмлэгийн дэргэдэх галерейг ажиллуулж байна. Тус галерейд уран зураг, ханын зураг, ханын чимэглэл, уран баримал, уран барилга, интерьер зэрэг олон төрлөөр урлагийн гайхамшгийг хүргэдэг.
Монгол Арт Галерей
Дүрслэх урлагийн бүтээлүүдийг дэлгэж, зураач, уран бүтээлчид, цуглуулагчидтай хамтран үзэсгэлэн, соёл урлагийн арга хэмжээ, сургалт, хурал зохион байгуулдаг Монгол Арт Галерей нь 2019 оноос үйл ажиллагаа явуулж буй томоохон галерей юм.
B Contemporary Art Gallery
Монголын орчин үеийн дүрслэх урлагийг хөгжүүлэх, таниулах зорилготой 2020 онд нээгдсэн тус галерей нь уран зураг, бэлэг дурсгал, номын худалдаа, сургалтын чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг.
Монголын Уран Зургийн Галерей
Монголын хамгийн том уран зургийн тус галерей нь 200-300 хүн зэрэг хүлээн авах боломжтой. Монголын болон гадаадын шилдэг уран бүтээлүүд Монголын уран зургийн галерейд толилуулагддаг. Мөн шинэ уран бүтээлчдийг дэмжих зорилгоор жил бүр шилдэг уран бүтээлчдийг тодруулдаг.
Q Art Gallery
Уран бүтээлийн үзэсгэлэнгүүд толилуулахаас гадна олон төрлийн сонирхолтой эвент, арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.
Norphei Art Gallery
Улаанбаатар хотын төв, оюутан залууст ойр буюу BlueMon төвийн 1 давхарт Norphei Art Gallery нь мэргэжлийн түвшинд ажилладаг. Монголын болон олон улсын шилдэг бүтээлүүдийг цувралаар хүргэдэг онцлогтой.

MN Art Gallery
Бие даасан, чөлөөт уран бүтээлчдийг 2018 оноос дэмжиж ирсэн ба MN Art Gallery-н харьяалалд 50-60 гаруй уран бүтээлчид байдаг. Мөн тэд уран бүтээлчдийг дэмжиж тэдний бүтээлийг нийтэд хүргэх, таниулах, гадаад болон дотоодын дүрслэх урлагийн бүтээл цуглуулагч, сонирхогч нарт уран бүтээлчдийн бүтээлийг зуучлан ажиллах зорилготой дэлгүүрээ саяхан нээсэн.

ArtiCour Gallery
ArtiCour Gallery нь Монголын дүрслэх урлагийн салбарыг хөгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулах, олон улсын хэмжээнд уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор анх 2009 онд байгуулагдсан. Тэд урлагийн бүтээл, зураг сэргээн засварлах, урлагийн сургалт зэргийг байнга явуулдаг. Мөн тус галерейгаас уран бүтээлийг худалдахдаа тухайн бүтээлийн цогц мэдээлэл, цор ганц эх болохыг батлах гэрчилгээг дагалдуулан өгдөг.

Leave a Reply