Мэргэжлийн тогоочид нарийн төвшинд урлаг мэт бүтээгддэг японы уламжлалт, алдарт сушигээр үйлчилдэг газрууд нийслэл Улаанбаатар хотод цөөнгүй бий. Харин бид үйлчилгээндээ үндсэн меню нь сушигээр дагнаж үйлчилдэг ресторануудыг танилцуулж байна.

Сушигээр дагнасан анхны ресторануудын нэг бол Bluefin Sushi Bar. 10 жилийн ойгоороо тэд үйлчлүүлэгчдэдээ зориулж 10 сарын турш өөр, шинэ, содон менюгээр бэлэг барихаар төлөвлөжээ.
Анхдагчийн нэг Miko Sushi House мөн л 10 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тус рестораны үүсгэн байгуулагч, ахлах тогооч Америкт суши ресторанд олон жил ажилласан туршлагатай.
Нээгдээд 6 жилийг ардаа өнгөрүүлсэн Sushi Hero рестораны ахлах тогоочоор 20 жилийн туршлагатай Япон тогооч Хиромацү Тэцүжи ажилладаг.
Үйл ажиллагаагаа явуулаад 2 жил болж буй хэдий ч MBT Bento&Sushi аль хэдийн өөрийн хоол, менюгээрээ танигджээ. Тэд мөн хамгийн боломжийн үнийг санал болгодог.
Нийслэлийн баруун урд зүг буюу Хан-Уул дүүрэг, яармагийн хэрэглэгчдэд сушиг ойртуулсан Satzuma Sushi House Хүннү моллын хажууханд байрладаг.
Нийслэл хотын төв талбайтай ойр хэрэглэгчдэд Stockholm Sushi амтат сушигээр үйлчлээд хэдийн 4 жилийг өнгөрөөжээ.
Сушиний салбартаа хамгийн отгон ресторануудын нэг бол Kaizen Sushi Lounge. Суши, рамен, терияаки зэрэг бүх төрлийн япон хоолоор үйлчилдэг.

Яг л Япон рестораныг санагдуулам цомхон, цэвэрхэн Ichiban Sushi Bar драмын театрын хажууд байрлаж байна.

Бүх төрлийн суши хоолыг хүргэлтээр үйлчилж буй Sushi Ninja цаг зав багатай, гадуур явж амжихгүй эсвэл боломжгүй байгаа хүмүүст маш тохиромжтой.

Leave a Reply