ХААНА НОМ УНШИХ УУ? ОНЦЛОХ НОМЫН САНГУУД

Сайн номонд ууссан мэт дотор нь орохоос илүү таашаал байхгүй билээ. Олон сонирхолтой зүйлсийг сурж, мэдлэгээ дээшлүүлэх, дуртай зохиолоо шимтэн унших, судалгаа хийх гээд номын сан бол хамгийн оюунлаг, мэдлэгийн их сан болсон газар. Улаанбаатар хотод нийтийн 8, их дээд сургуулийн 102, ЕБС-ийн 96, тусгай харьяалалтай 33 номын сан үйл ажиллагаа явуулдаг байна. Харин бид Улаанбаатар хотын онцлох номын сангуудыг танилцуулж байна.

City of Nomads – Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтөч

 

Үндэсний номын сан

Ерөнхийлөгчийн нэрэмжит уншлагын танхим, Их уншлагын танхим, Тогтмол хэвлэлийн уншлагын танхим болон Үнэт ховор номын музейгээс бүрддэг 3 сая гаруй фондтой, нэг дор 300 гаруй уншигч хүлээн авна.
Үнэмлэх 6000₮
Даваа-Баасан 09:00-20:00
Бямба-Ням 09:00-17:00
Утас: 7011-2396

МУИС номын сан

Монгол Улсын хэмжээнд хамгийн анхны, хамгийн том 24 цагийн номын сан. 400 мянга орчим хэвлэмэл ном, сурах бичигтэй. Ховор ном, Монгол бичгийн, Эрдэм шинжилгээний, Байгалийн ухааны, Нийгэм хүмүүнлэгийн ухааны, Тогтмол хэвлэлийн уншлагын гэсэн 6 уншлагын танхим, 700 суудалтай. МУИС-ийн оюутнууд уншигчийн үнэмлэх нээлгэх шаардлагатай бол гадны уншигчид нээлгэх шаардлагагүй харин төлбөрт үйлчилгээг санал болгодог.
Утас: 77307730–1424

Хүүхдийн номын өргөө

Цэцэрлэгийн насны багачуудаас ахлах ангийн сурагч хүртэл бүх насны хүүхэд, сурагчдад дүүрэг, хороо харгалзахгүй үйлчилдэг. Уламжлалт ёс заншил, ахуйг илэрхийлсэн дотоод засал чимэглэлтэй. Сандаа 5000-6000 ном, товхимол, 250-300 сонсдог номтой. Чингэлтэй дүүргийн 16-р хороо, согоотын 44-р гудамжний 495 тоотод Ботгохон салбар нь ажилладаг.
Уншигч хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилдэг.

Эрүүл мэндийн шинжлэх ухааны төв номын сан

Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Төв Номын Сан (ЭМШУТНС) нь АШУҮИС-ийн багш, ажилтан, оюутан, судлаач төдийгүй Монгол улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд үйлчилдэг улсын хэмжээний анагаах ухааны төв номын сан юм. 3000 гаруй мэргэжлийн ном сурах бичигтэй.

Үнэмлэх жилийн 10,000₮
Даваа-Баасан 08:00-20:00
Бямба 10:00-18:00
Ням амарна
Утас: 11-320623

Шинжлэх ухаан технологийн төв номын сан

Шинжлэх ухаан, технологийн чиглэлийн мэдлэг мэдээллээр хангах, цахим мэдээллийн үйлчилгээ, сургалт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын анхдагч номын сан. Төрийн 6 сургууль номын сангаа хамтран ашиглах шийдвэрийн дагуу МУИС, МУБИС, АШУҮИС, ХААИС, СУИС уншигчдад үйлчилгээ үзүүлдэг.
Үнэмлэх жилийн 8,000₮
Утас: 11-314029

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын сан

Тус номын сан 2002 онд байгуулагдсан бөгөөд хууль, эрх зүйн чиглэлийн монгол, гадаад хэл дээр хэвлэгдсэн 4,000 төрлийн 12,000 орчим ном, гарын авлага, эрдэм шинжилгээний сэтгүүлийн фондтойгоор үйлчилгээ үзүүлж байна. Хуульчдын номын сан нь эрдэмтэн судлаач, бодлого боловсруулагч , эрх зүйн чиглэлээр суралцаж буй оюутан мөн иргэдэд хууль, эрх зүйн чиглэлээр мэдлэг, боловсрол олгох, тэднийг хөгжүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг.

Үнэмлэх жилийн 20,000₮, өндөр настан болон 4.0 голчтой оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэгүй
Даваа-Баасан 08:30-17:30
Бямба, ням амарна
Утас: 11-319144

Улаанбаатар хотын нийтийн номын сан

Чөлөөт сонголттой, хүүхдийн уншлагын, Харааны бэрхшээлтэй иргэдийн, номтой орох зэрэг танхимуудтай. 500,000 орчим ном, товхимолтой.

Үнэмлэх 5000₮, ахмад настан 2000₮, хүүхэд 3000₮
Даваа-Баасан 09:00-20:00
Бямба, ням 10:00-19:00
Утас: 7011-5704, 7011-6809

Хүүхдийн төв номын сан

10 хүртэлх насны хүүхдийн “Их мэдэх”, 11-16 насны хүүхдүүдэд зориулсан “Мөрөөдөл”, ахлах ангийн сурагчид болон насанд хүрэгчдэд зориулсан “Боловсрол хөгжил”, Герман, Өрнө дахины, Дорно дахины гэсэн 6 уншлагын танхимтай. Мөн нийслэлийн алслагдсан дүүргийн хүүхдүүдэд зориулсан зөөврийн номын сантай.

Утас: 11-318921

Монгол-Японы хамтарсан төвийн номын сан

Япон хэл сурч буй болон Япон улс руу сургуульд явах гэж буй хүмүүс энэ номын санг зориорой. Учир нь энд Японы элсэлтийн шалгалтын ном, япон хэлний сурах бичиг, Японы их сургуулиудын танилцуулга зэрэг 10000 орчим ном байдаг. Мөн та Японы сэтгүүл, сонин зэргийг эндээс тогтмол уншиж болно. Тус номын сан нь 58 хүний суудалтай. 7 компьютер, 4 видео тоглуулагчтай. Та ном уншахаас гадна кино ч үзэх боломжтой байдгаараа давуу.

Үнэмлэх хүүхэд 3,000₮, том хүн 4,000₮
Даваа 14:00-18:00
Мягмар-Баасан 10:30-18:00
Утас: 7511-0879

On Time номын сан

Монголын Үндэсний Их Сургуульд байрлах “On time” номын сан нь нийт 2500 хүний багтаамжтай бөгөөд орчин үеийн техник, технологийн дагуу баригдсан гэдгээрээ тохь тухтай гэсэн ангилалд зүй ёсоор тооцогдож байна. Тус номын сан нь 24,000 орчим номтой. Сонгодог, дижитал, унтлагын, уншлагийн гэх мэт ном унших бүхий л орчныг бүрдүүлсэн гэдгээрээ онцлог. Мөн энд унтдаг хэсэг болон усанд ордог өрөө ч бий.
Утас: 9666-0129

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy