Анги хамт олноороо коньки буюу тэшүүрээр гулгаж үзээгүй хүүхэд гэж байхгүй бизээ. Өвлийн улиралд гадуур хийх зүйл тун ховор байдаг ч бүх насныханд хамгийн тохиромжтой зүйл бол тэшүүрээр гулгах байдаг. Өмнө нь зөвхөн өвлийн зугаа байсан бол сүүлийн жилүүдэд спортын хэмжээнд бэлтгэлийг жилийн 4 улирал хийх боломжтой дотор орчинд тэшүүрээр гулгах талбай ч нэмэгдсэн билээ. Харин бид Улаанбаатар хотын хаана дотор болон гадаа тэшүүрээр гулгах боломжтой газруудыг танилцуулж байна.

Ice Arena – Төв Цэнгэлдэх Хүрээлэн
Мөсөн гулгуурын талбай – Жуков
Нийслэл хотын 13, жуков, сансар ойр хавийн иргэдийн эчнээ танил мөсөн гулгуурын талбай нь Американ дэнж хотхоны зүүн урд байрладаг.
Өдөр бүр 12:00 – 22:00 цагийн хооронд ажиллана.
Үнэ: 5000₮, хэрвээ хувийн тэшүүртэй бол цаг хязгааргүй 5000₮
Нарны гүүрний зүүн хойно байран дунд 6-р сургуулийн мөсөн гулгуурын талбай өдөр бүр ажиллаж байна.
Өдөр бүр 10:00-22:00 цагийн хооронд ажиллана.
Үнэ: 4000₮, хэрвээ хувийн тэшүүртэй бол цаг нь 2500₮
Утас : 88023947, 99707565
Хүннү Молл мөсөн гулгуурын талбай нь Улаанбаатар хотын анхны 4 улирлын мөсөн гулгуурын талбай гэдгээрээ онцлог.
Өдөр бүр 11:00-23:00 хүртэл ажиллаж байна.
Монгол Улсын анхны олон улсын стандарт бүхий “Steppe Arena” нь улирал үл харгалзан ажиллах битүү ордон. Мөсөн Өргөө нь ашиглалтын 7800 м.кв талбайтай, үзэгчийн 2600 суудалтай, шүүгч, тамирчдын хувцас солих 5 өрөөтэй.
Жич: 2 сард ОХУ-ын тамирчидтай хамтарсан уран гулгалтын тоглолт, 3 сард Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдохтой холбоотойгоор мөс шинэчлэх ажлын хүрээнд 2 сар хүртэл мөсөн гулгуурын талбай ажиллахгүй.
Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хороо
Чингэлтэй дүүргийн 1000 хүний суудалтай спорт комплекс нь жилийн 4 улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах мөсөн гулгуур, хоккейн талбай бүхий байгууламж юм. Эх орноо төлөөлж тэмцээн уралдаанд явдаг тамирчид бэлтгэлээ хангахаас гадна энгийн иргэд ч чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой шинэ орчин юм.
Чөлөөт гулгалт өдөр бүр 08:00-18:00 цаг хүртэл ажиллана.
Үнэ: Том хүн 10,000₮, хүүхэд 5,000₮
Утас: 77773113

Leave a Reply