1 САРД ЮУ ХИЙХ ҮҮ?

Баяр хөөр дүүрэн шинэ он солигдох мөч хэдийнээ хаяанд иржээ. 2022 он бидний нүд чихийг баясгах олон тоглолт, фестиваль, жүжиг, хэрэгцээтэй экспонууд, олон сонирхолтой арга хэмжээ дүүрэн байлаа. Харин та 2023 оны шинэ арга хэмжээнүүддээ бэлэн үү? Ирж буй 2023 оноо төлөвлөж, эрч хүчтэйгээр эхлүүлэх 1-р сард ямар эвентүүд болохыг та бүхэн танилцуулж байна. Шинэ он, шинэ арга хэмжээнүүд.

City of Nomads – Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтөч

Мөнгөн Өвөл дугуйн аялал

Шинэ оны эхний өдөр гэр бүл, найз нөхдийн хамт мөсөн дээгүүр дугуй унаад явах сонирхолтой аялал. 10 цагт нэгдсэн байдлаар унаанд сууж явах бөгөөд нийтдээ 20 км дугуйтай явна. Аяллын төлбөрт зориулалтын тоног төхөөрөмж, машин, дугуйн хөтөч, өдрийн хоол, зууш, унадаг дугуй, хадаастай гадар, хамгаалалтынг малгай зэрэг багтсан байна.

Монголын немц овчарк сонирхогчдын цугларалт

Немц овчарк нохой сонирхогчид шинэ оны эхний өдөр цугларах ажээ. Тэд энэхүү уулзалтаа жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жил 10 дахь удаагаа цугларж байгаа нь энэ.

Cold Film & Hot Songs #2

Гайхалтай кино үзэж, гоё дуунууд сонсож найз нөхөд, сонирхол нэгт хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлэр нэгэн үдэш. Энэ удаа тэд Hsiao Hsien Hou найруулагчийн сор болсон бүтээлүүдийн нэг “Millennium Mambo” киног гаргах аж.

MCIT Respect

Монголын Хип Хоп урлагийн загалмайлсан эцэг Реппер, продюсер, ая зохиогч, гэрэл зурагчдын дунд Seriyoz гэх нэрээрээ танигдсан оны шилдэг гэрэл зургийн эзэн зэрэг дуу хөгжим, гэрэл зургийн салбарт нэрээ мөнхөлсөн Д.Энхтайван буюу МСИТ агсны гэгээн дурсгалд зориулан “MСИТ” төслийн хүрээнд 2023 оны хамгийн анхны хип хоп бүх оддын нэгдсэн шоу тоглолт ганцхан удаа UG PALACE-т 2023.01.07-ны өдрийн 19:00 цагт зохион байгуулагдана. Та Монголын бүх цагийн үеийн шилдэг хамтлагуудтай нэгэн үдшийг хамт өнгөрүүлээрэй.

The Storytelling Master Class for Tech Companies

Технологийн салбарт ажиллаж буй компаниудад хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг болох бүтээгдэхүүний тухай сторителлинг зөв хийх, ач холбогдол, аргачлал ноу-хау, бусад үнэ цэнтэй мэдлэгийг цогцоор нь бас практик дадлагатайгаар сургах “The Storytelling Master Class for Tech Companies” воркшоп 1 сарын 8-нд болно.

ACCIDDECT EP by Marco

KABB лейблээс толилуулж буй DJ Marco-гийн “ACIDDECT” EP цомгийн нээлтийн шоу парти 1 сарын 21-нд болно. Тус EP цомог олон улсын стриминг үйлчилгээнүүдээр цацагдах бөгөөд биет хэлбэрээр цуглуулагчдад зориулж цөөн тоогоор худалдаанд гаргах гэнэ. Энэхүү өдөр тус цомгийн анхны сонсогчид болж биесийг гаргуунд гаргаж хэн ч хараагүй юм шиг бүжээрэй.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy