Шинэ жилийн дулаахан дурсамж бүтээх гацуур мод

🎄Нийслэл Улаанбаатар хотын гудамж талбайд өнгө нэмж, баярын уур амьсгал оруулж буй гацуур мод, гэрэл чимэглэлүүд өөрийн эрхгүй хараа булааж байгаа билээ.

Иргэд гэр бүл, найз нөхдийн хамт мөсөн хотхон, гэрлэн чимэглэлүүдийн дэргэд зургаа татуулж, шинэ жилийн уур амьсгалыг мэдрэхийн сацуу сайхан дурсамж бүтээх боломжтой байхаар зохион байгуулалтыг нийслэл хотын төв Сүхбаатарын талбай болон Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд цогцлоожээ.

Мөн худалдааны цэгүүдэд түргэн хоол, халуун уух зүйлс, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн шинэ жилийн холбогдолтой бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдаалахаар төлөвлөсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy