ХАЛТИРГАА ГУЛГААНААС СЭРГИЙЛЖ 330 ТОНН БОДИС, 577.7 ТОНН ДАВС ЦАЦЛАА

Халтиргаа гулгаанаас сэргийлж 330 тонн бодис, 577.7 тонн давс цацлаа

12 сарын 24-25-ны амралтын өдрүүдээр Улаанбаатар хот орчимд цас орсон тул халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн зам талбайн цасыг арилгах, давс бодис цацах ажил үргэлжилсээр байна.
Хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй даваа гүвээ, хотын гол магистрал төв замуудад давс, бодис цацах арга хэмжээг авжээ.

Нийслэлийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 18 байгууллагын 917 зам талбайн үйлчлэгч, тусгай зориулалтын 84 машин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан ба одоогоор 1528.94 тонн бодис, 3660.24 тонн давсны нөөцтэй байна. Мөн алслагдсан замд цас хунгарлаж даваа гүвээ хаагдах нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэн Морингийн даваа, Айдсын даваа, Ар гүнт, Өвөр гүнтийн замд давс, бодис цацжээ.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ бодис цацагч 13 машин, 20 техник хэрэгсэл, 371 хүний бүрэлдэхүүнтэйгээр шөнийн ээлжээр ажилласан бөгөөд зам талбайн үйлчлэгч нар явган зам, нуухны цэвэрлэгээ хийж, халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээ авч буй.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy