ХААНА ХАМГИЙН ГОЁ ТАХИА ИДЭХ ҮҮ?

Хааяа гэнэт тахиа идмээр санагддаг биз дээ. Шарсан, чихэрлэг, халуун ногоотой, жан соё соус, зөгийн балтай, бяслагтай гээл төрөл бүрийн амт нь аманд шаржигнаж бутраад л гоё биш гэж үү?… Тэр бүх гоё амтыг Улаанбаатар хотод амталж болох газруудыг танилцуулж байна. Та хамт тахиа идэх найзуудтайгаа хуваалцаарай.

City of Nomads – Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтөч

BnG Chicken

Анх үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа тахианыхаа амтаар танигдсан BnG Chicken 2 салбартай. Олон төрлийн тахиа, солонгосын алдарт гудамжны хоолнуудаар үйлчилдгээс гадна тэдний төмс маш гоё амттай.

Street Kitchen

Цомхон, цэвэрхэн энэхүү газар 2020 онд нээгдсэн даруйдаа маш олон хүнээс талархал хүлээж чадсан. Шангри-Ла моллоор үйлчлүүлж, кино үзээд гарж ирсэн хүмүүсийн нүдэнд өртдөг Street Kitchen тахиа, кимбаб, амтат далайн шөлөөр үйлчилдэг.

Cup Chicken

Тахиа гэхээр хүн бүрийн санаанд ордог газар бол Cup Chicken. 6 жилийн өмнө 13-р хороололд жижигхээн газраас үйл ажиллагаагаа эхэлж амтаараа танигдаж өдгөө тэд 4 салбартай болтлоо өргөжиж чаджээ.

Gochu Korean Chicken

Тахианы салбартаа хамгийн отгон нь хэдий ч Gochu Korean Chicken аль хэдийн өөрсдийн тахианы сетүүдээрээ танигджээ. Тэд 12:00-23:00 цагийн хооронд хүргэлт хийдэг.

Little Toiruu

Хотын төвд цомхон хэрнээ амтат тахиа, пиццагаар үйлчилдэг Little Toiruu нь олон төрлийн тоглоомтой тул найз нөхдөөрөө суухад тохиромжтой. Шөнийн хүргэлтийн сеттэй ба шөнийн 4 цаг хүртэл хүргэлт хийдэг.

Chicken & Beer

Хороололд ойрхон, тахиа идэх дуртай хүмүүсийн очих дуртай Chicken & Beer хотын зүүн өмнөд хэсэг буюу үндэсний цэцэрлэгт хүрээлэнд салбартай. Дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж

Амттай Korean Food

Амттай гэсэн нэр шигээ олон төрлийн солонгос хоолоор үйлчилдэг Амттай Korean Food тахиагаараа бас нэлээн алдартай. Гэгээнтэн болон Тэнгис кино театртай ойрхон 2 салбартай тул болзооны дараа ороход тохиромжтой.

Prada Chicken

Оюутан залуусын дунд сүүлийн 2 жилийн хугацаанд алдартай болсон PRADA Chicken хамгийн олон төрлийн тахиагаар үйлчилдэг. МУИС-ийн 2-р байрны замын урд байдаг тул оюутан залуус олуулаа очиход тохиромжтой.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy