ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ДЭРГЭД МӨСӨН ХОТХОН БАЙГУУЛЖ БАЙНА

Оршин суугчдад ая тухтай амьдрах, амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын орчинд мөсөн хотхоныг байгуулж байна. Тодруулбал, хүүхэд залуус, иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой мөсөн гулгуур, тэшүүрийн талбай, амьтдын баримал, сүлд мод, гэрэлтүүлэг чимэглэл бүхий хотхоныг тохижуулж буй. Ажлын явц одоогоор 69%-тай явж байгаа бөгөөд энэ долоо хоногт дуусахаар төлөвлөсөн байна. Тохижилтын ажил дууссаны дараа хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, ариун цэврийн байгууламж нэмэгдэн 24 цагаар ажиллаж эхлэх ажээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэхүү хотхоныг жишиг болгон цаашлаад өөр өөр байршилд, жилийн дөрвөн улиралд иргэд амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайг тохижуулах юм.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy