Цагаан цас, ногоон гацуур, шинэ жилийн дуунууд, баяр хөөр дүүрэн энэ бол 12 сар. Бид бүгдийн энэ жилээ дүгнэж ирэх жилээ төлөвлөх мөн гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо хамт тэмдэглэх хамгийн их хүлээдэг Шинэ жилийн баяр хэдийнээ иржээ. Харин баяр хөөр дүүрэн 12 сард хаана, юу болохыг бид та бүхэнд танилцуулж байна.

Эрүүл мэнд, гоо сайхны хамгийн том үзэсгэлэн худалдаа болох “Health&Beauty Expo 2022” 4 өдрийн турш Мишээл экспо төв дээр болно. Тус экспод онцгой хямдралтай болон бэлэгтэй худалдаа зарлагджээ. Мөн та бүхэн стори хийж хүрд эргүүлж олон бэлгийн эзэн болох боломжтой.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг OCOUTURE загварын шоу 8 дахь жилдээ болох гэж байна. Тэд энэ жил байгаль эх дэлхийгээ хүндлэн хайрлах уриатайгаар нэн ховордсон ан амьтан, өвс ургамал байгалийн гоо үзэсгэлэнг магтан дуулж нийгэмдээ загварын салбараараа дамжуулан дуу хоолойгоо өргөхийг зорьжээ.
Улсын Филармонийн симфони найрал хөгжим, удирдаач Б.Батбаатар нар хэзээ ч үл хуучрам яруу, тансаг сонгодог хөгжмийг нэгэн үдэш эгшиглүүлэхээр бэлтгээд байна.
Улаанбаатар хотод шинэ жилийн өнгө нэмэхээр шинэ жилийн хамгийн том экспо 3 өдрийн турш зохион байгуулагдах гэж байна. Та Гацуурхан экспогоос гацуур, чимэглэл, баярын ширээний хүнсний бүтээгдэхүүн, шинэ жилийн гоёл, хувцас, гар урлал, бэлэг дурсгал, хүүхдийн тоглоом, гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүн зэрэг олон нэр төрлийн бараанууд худалдан авах боломжтой.
Улаанбаатар хотод баярын уур амьсгал нэмэхээр Cosy Club уламжлал болгон зохион байгуулдаг Christmas Market арга хэмжээгээ 12 сарын эхний амралтын өдрүүдээр зохиох гэж байна. Зул сар, шинэ жилийн холбогдолтой чимэглэл, бэлэг дурсгал, хувцас, гоёлын зүйлс, гар урлал болон бусад зүйлс зарагдах ажээ.
Анагаахын оюутнуудад зориулсан тэтгэлгийн хамгийн том арга хэмжээ АШУҮИС-ийн Оюутны соёлын төвд болох гэж байна. Энэхүү арга хэмжээнд Монгол улсад магадлан итгэмжлэгдсэн анагаахын их сургуулийн бүх оюутан, эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд нээлттэй. Арга хэмжээнд хүрэлцэн ирснээр анагаахын салбарт зөвхөн дотооддоо төдийгүй олон улсад амжилттай суралцаж, ажиллаж буй, шилдэг оюутан, эмч нарын илтгэл, зөвлөгөөг сонсох боломжтой. 4 төрлийн гайхалтай илтгэл, 3 төрлийн хэлэлцүүлгийн хүрээнд зохион байгуулагдана.
CHUKA ХӨГЖМӨӨР ХӨГЛӨГДСӨН 50 ЖИЛ хүндэтгэлийн тоглолт
Хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат буюу Чука нь 1972 оноос эхлэн рок поп урлагт тасралтгүй бүтээл туурвин энэ жил түүхэн 50 жилтэйгээ золгож байна. Монголын орчин үеийн урлаг тэр чигээрээ түүний бүтээлээр амьсгалдаг гэж хэлж болно. Үзэгч, сонсогч таны зүрхэнд хоногшин, сэтгэлд аялагдсан 500 гаруй бүтээлүүдээс сонгон авч энэхүү үдэш сонорыг тань мялаахаар рок попын уран бүтээлчид бэлэн болжээ.
Спортод хайртай хүн бүрт зориулсан Ганган шинэ жилийг Ган спорт төвийн хамт олноос зохион байгуулах гэж байна. Тоонот, Хурд, Татар, Ганаа, Sweetymotion, Чойжоо, Gangbay, Motive, Foux, Мишээл, John нар та бүхэнтэй нэг үдшийг хамт өнгөрөөх бөгөөд бүжгийн болон лазерийн шоу үзүүлбэрүүдтэй ажээ.
The Mongolian Couple хосуудын шинэ жил
Зөвхөн хосуудад зориулсан гэдгээрээ онцлог хосуудын шинэ жилийн үдэш болох гэж байгаа ажээ. Тус үдшийн бүх зүйл хосуудад зориулсан хөтөлбөртэй бөгөөд хүрэлцэн ирсэн бүх хосуудад бэлэгтэйгээс гадна супер бэлгийг ч бэлджээ.
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ 2023” шинэ жилийн цэнгүүн 8 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Мастер тогоочийн тансаг зоог, бүх цаг үеийн хит дуунууд, сонгодог үзүүлбэрүүдтэй нэгдсэн шинэ жилийн цэнгүүнд Болд, Ука, Seryoja, Sweetymotion, Ариу болон жааз хамтлаг, Татар, Эрка, Moon Dance зэрэг олон уран бүтээлчид баярыг тань хамт тэмдэглэнэ.
Хүүхэд багачуудад зориулсан зул сарын шоу тоглолт “Kids Christmas Party 2023” 12-р сарын 24, 25 нд болох нь ээ. Үлгэрийн ертөнцийн дүрүүд угтан авж, нүүр будалт хийж, хамтлаг дуучид, хөгжөөнт тоглоом, үзүүлбэрүүд, хүүхдийн инээд баяр хөөр дүүрэн өнгөрүүлэх тус баярт өвлийн өвгөний бэлэг ч байхаас гадна ханхүү ба гүнжийг болон “Ugly sweater”-ийг шалгаруулах ажээ.
Та хуучин оноо үдэж шөнийн турш шинэ оноо баяр хөөр, дуу хөгжим бүжигтэй хамт угтахыг хүсэж байвал он солигдохоос нэгхэн цагийн өмнө Funkhaus-д эхлэх 31.12.22 эвентийг санал болгож байна.
“Цөмөөхэй ба гайхамшгийн орон” бүжгэн жүжиг нь Монголд анх удаа медиа арт урлагийг балетын урлагтай хослуулан толилуулах гэж байна. Дүрүүдэд олон улсын балетын тэмцээний шагналт Солонгос, Монголын шилдэг залуу уран бүтээлчид болон циркийн уран бүтээлчид оролцох ажээ. Тус жүжгийн шидэт ертөнцийг бодит мэт төсөөлөгдөхгүйцээр бүтээн projection mapping, hologram, 3D background, video effect зэрэг шинэлэг шийдэл бүхий сүүлийн үеийн технологийг ашиглахаараа онцлог.
Leave a Reply