Амралтын өдрүүдээр нийслэлийн 7.8 сая ам метр замд халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж зам талбайн 579 үйлчлэгч тусгай зориулалтын 94 техник хэрэгсэлтэй ажилласан байна. Ийнхүү нийт 186 тонн бодис, 282.9 тонн давс цацжээ. Мөн худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 2839 аж ахуйн нэгж, байгууллага орчныхоо 50 метр хүртэлх талбайг буюу нийт 171.248 ам метр талбайг цэвэрлэсэн байна.
Иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад ойр орчмынхоо 50 метр талбайн цас, мөсийг цэвэрлэж, хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалж байна.

Leave a Reply