ХААНА КИНО ҮЗЭХ ҮҮ?

Болзоход хамгийн тохиромжтой газруудын нэг бол мэдээж кино театр. Болзоо ч гэлтгүй найз нөхөд, гэр бүлийн хамт кино үзэж цагийг хамт өнгөрөөх нь гоё байдаг шүү дээ. Ердөө 20 жилийн өмнө л Монголын орчин үеийн кино театрын соёл бүрэлдэн бий болох анхны алхам хийгдэж байсан бол өдгөө энэ салбар нь үйлчлүүлэгчийн сонирхол таашаалд нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, байршил, кино хүлээх зуураа хийх зүйлс бүхий олон сонголттой болон өргөжжээ. Харин бид та бүхэнд Улаанбаатар хотын кино театруудаас танилцуулж байна.

City of Nomads – Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтөч
       
Prime Cineplex Zaisan

Азийн сүлжээ кино театрын Монгол дахь албан ёсны тус салбар нь 2018 онд Зайсан хилл төвд нээгдсэн. Тэдний гол онцлог бол найман чигт үйлдэл хийдэг сандал, чичиргээ, доргих, донслох, огцом хөдлөх, ус цацах, үнэр гаргах, салхи, манан гэсэн эффект бүхий киног дотор нь орж нэг хэсэг мэт санагдуулам 4DX танхим билээ.

Prime Cineplex Encanto

Солонгосын CJ группийн CJ 4DPLEX компанийн 4DX технологийг Монголд нэвтрүүлсэн тэд 2 дахь салбараа Encanto Tower-ийн 4 давхарт 2019 онд нээсэн, 6 танхимтай, нийт 440 хүний суудалтай.

Өргөө 1

Анх 1987 онд ЗХУ-ын Моспроект компанийн захиалгаар зураг төслийг гүйцэтгэж, 1988-1989 онуудад ЗХУ-ын барилгачид барьж 2 танхимтай кино театрыг ашиглалтад оруулж байсан нь Өргөө кино театр. 2007 оны сүүлээр “Өргөө” кино театр эргэн ирсэн билээ. “Варнер Брос Интернэшнл” кино компанийн зөвлөгөө, хяналт, хамтын ажиллагааны үр дүнд киноны зах зээлд шинээр гарч ирж байгаа кино бүтээлүүд, шинэ мэдээ мэдээлэл зэргийг цаг алдалгүй нийслэлчүүдэд хүргэх, улмаар хүүхэд залуусын хүмүүжил, төлөвшилд эергээр нөлөөлөх, зохиогчийн эрхийг хэвшүүлэх зэрэг олон зүйлийг цогцлоон ажилладаг.

Өргөө 2

Өргөө 2 салбар нь 2011 онд нээгдсэн ба тус салбар нь их сургуулиудын дунд буюу IT Park-ийн хойд жигүүрт нээгдэж байсан. Энэхүү салбар нь оюутан залууст илүү ойртож тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг нэмснээрээ онцлог.

Өргөө 3 IMAX

Өргөө 3 IMAX салбар нь 6 танхимтай мултиплекс театр болж Шангри-Ла Молл төвд 2016 нээгдсэн ба нийт 1076 суудалтай. Тус салбар нь Монголын анхны IMAX гэдгээрээ онцлог бөгөөд тус салбар нээгдэж Монгол улс дэлхийд 71 дэх IMAX театртай улс болж байжээ.

Өргөө 5 Laser

Өргөө 5 LASER кино театр нь орчин цагийн 3 хэмжээс дууны цогц шийдэл болох “Dolby Atmos” дуугаралттай, хамгийн  тод чанартай 3 хэмжээсийг үүсгэгч “RealD 3D” систем бүхий 4K нягтралтай дүрслэл цацах “6К Christie” лазер проектор, Premium Large Screen буюу дэлгэцийн шилдэг шийдэл Харкнесс брэндийн “Clarus XD” шүрэн дэлгэц зэрэг шийдлүүдийг багтаасан лазер кино театр юм. Энэхүү кино театр нь Өргөө 1 кино театрын өргөтгөл байдлаар баригдсан юм.

Тэнгис

Монголын кино урлаг, үйлчилгээний соёлд 2003 онд шинэ хуудас нээж байсан Тэнгис кино театр нь 5 танхимтай, 1424 хүнд үйлчлүүлэх хүчин чадалтай. Тэд жилд 1 сая үзэгчдэд үйлчилдэг бөгөөд олон хөнгөлөлт урамшууллыг санал болгодог.

Гэгээнтэн

Монголын кино театрын хөгжилд анх Dolby ATMOS технологийн шилдэг дуугаралтыг нэвтрүүлсэн Гэгээнтэн кино театр нь 2015 онд нээгдсэн. Нийт 4 танхимтай, 426 хүний суудалтай, ажлын 5 өдөрт зориулсан 5 өөр хөнгөлөлт урамшуулалтай.

Cinema Next

Улаанбаатар хотын зүүн буюу хамгийн их хүнтэй Баянзүрх дүүрэгт 2020 онд нээгдсэн Cinema Next кино театр нь салбартаа отгон нь хэдий ч 7 танхимтай, Dolby Atmos дуугаралт, лазер проектортой. Кайду молл дотор байрладаг тул киноны өмнө болон дараа хийх зүйлс ихтэй

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy