Сэрүү орсон 11-р сарын Улаанбаатар хотын төлөв дуу хөгжмөөр хур орж бидний чих сонорыг мялаах онцлогтой сар болох ажээ. Харин та цаг агаараа харж хувцаслахаа бүү мартаарай.

Монгол Улсын Консерватори 85 жил
Монгол улсын Консерватори буюу бидний хэлдгээр Хөгжим бүжгийн коллежийн 85 жилийн нээлтийн тоглолт хөгжмийн ухаан, дуулаачийн сургуулийн багш, оюутан, төгсөгчдийн хамтарсан тоглолтоор эхлэх ажээ.
Цайвар цэнхэр эсвэл шар, ягаан гээд гэгээхэн өнгөнүүд дээр хэн нэгний дүрс, царай тодрон харагдах SMILING THOUGHTS. Уран бүтээлч Б.Нандин-Эрдэнийн бие даасан үзэсгэлэн та бүхний хүртээл болох гэж байна.
Тэр бол эвдэрхий хүн Rokit Bay, түүний удаан хугацааны дараа хөгжмийн тайзнаа эргэн ирж буй THE BROKEN SOULS тоглолт ганц удаа болох гэж байна. Та түүний сэтгэлийн гүн рүү нэвтрэхэд бэлэн үү?
Өвөрмөц хоолойтой монхор баатар Seryoja-гийн анхны бие даасан тоглолт 2 өдөр болно. Түүний тоглолтод урилгаар Энэрэл, AM-C, Foux, Becca, Mia нар ирэх ажээ.
Улсын филармонийн 50 жилийн ойн баярын концерт
Монгол улсын хөгжмийн хүрээлэн буюу Улсын Филармони үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн баярын концертод Симфони найрал хөгжим, Баян Монгол чуулга, Морин хуурын чуулга, гоцлол дуучид тантай нэг өдрийг өнгөрүүлэх гэнэ.
Growl of Clown – Айй хөөрхий минь
Growl of Clown хамтлагийн анхны Ази номхон далайн орнуудаар хийх аялан тоглолт Улаанбаатар хотоос эхлэх гэж байна. Тэдний аялан тоглолт Монгол, Тайланд, Вьетнам, Өмнөд Солонгос зэрэг улсуудаар хийгдэж аж.
Танд тусалъя 2022 – Ажлын байрны нээлттэй өдөрлөг
Монголын хөдөлмөрийн зах зээлийн хамгийн том мэдээллийн төвлөрөл бий болгох зорилготой “ihelp” платформын нээлтийн үйл ажиллагаанд зориулсан ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулагдах гэж байна.
ARTSCAPE
Монгол, Солонгос хоёр улсын соёлын харилцааг өргөжүүлэх, CONTEMPORARY урлагийг Монголд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Artscape” уран зургийн үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Энэхүү үзэсгэлэн нь Монголд анх удаа дижитал урлагийг уран зурагтай хослуулж байгаагаараа онцлог юм. Тэд үзэгчдийг урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулж, дижитал урлагийн соёлыг түгээхийг зорьж байгаа ажээ.

МАШ ONDO
Мөрөөдлөөрөө амьдарч байгаа, мөрөөдлөө хайж байгаа, асуудлыг шийдэж, өөрчлөлт хийх хүсэлтэй залуусын цуглах МАШ ONDO. Хүсэл мөрөөдөлтэй хүн бүрд зориулав.
МАШ ONDO = Мөрөөдөл + Асуудал + Шийдэл

CHONO 20TH ANNIVERSARY SPECIAL LIVE CONCERT
Монголын хөгжмийн урлагт ну-метал, панк рок урсгалаар дуу гаргаж залуусыг доргиож байсан Чоно хамтлагийн 20 жилийн ойн бүрэн хэмжээний шоу тоглолтоо хүргэхээр бэлдэж байгаа аж.
DIGITAL MUSEUM – SAMSARA CONTEMPORARY EXHIBITON
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн зүгээс жил бүр уламжлал болгон зохиогддог ДИЖИТАЛ МУЗЕЙ арга хэмжээг энэ жил DIGITAL MUSEUM – SAMSARA CONTEMPORARY EXHIBITION нэртэйгээр музейн хосгүй үнэт бүтээлүүдийг AR, VR технологи болон орчин үеийн урлагтай хослуулан YP орчин үеийн театртай хамтран 2022 оны 11 сарын 11-ний өдөр зохион байгуулах гэж байна.
Gassed Up
DJ, бит мэйкэр, хөгжмийн продюсер, хөгжимчин, уран бүтээлчдийг бэлтгэж, уран бүтээл дээр нь хамтран ажилласаар 3 жилийг ардаа үдсэн S Label ойн баяраа уран бүтээлчидтэйгээ хамт тэмдэглэхээр болжээ.
ШӨНИЙН ГАЛТ ТЭРЭГ
Плэйтайм хөгжмийн наадам дээр үзэгчдийн хамгийн их хүлээлттэй, тайзнаас буулгахыг хүсээгүй хамтлагийн нэг Night Train хамтлаг. Харин тэд өөрсдийн тоглолтыг хийж үзэгч, фенүүдээ баярлуулахаар болжээ. Шөнийн галт тэрэг ирж явна, та галт тэрэгнээсээ бүү хоцроорой.
Digital Product Conference III
Анх Digital Product Conference нь UX/UI дизайнеруудын зохиогдож байсан бол энэ жилээс дижитал бүтээгдэхүүний салбарыг хамарч цар хүрээгээ тэлжээ. Монголын болон олон улсын түвшинд ажилладаг топ Дизайнерууд болон Дижитал Бүтээгдэхүүн хөгжүүлэгчдийн амжилттай хэрэгжүүлсэн сайн бүтээгдэхүүний кэйсүүд, ирээдүйн чиг хандлага, салбарын экспертүүдийн үнэ цэнтэй мэдлэг мэдээллүүдийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн байна.
Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхны нэгдсэн Disability Expo 2022 зохион байгуулагдах гэж байна. Энэхүү экспо нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд эергээр сурталчлан танилцуулах, тэдгээр иргэдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн технологийн шийдлүүдийг танилцуулна. мөн АСУУДАЛ БИШ ШИЙДЭЛ яръя уриан дор үндсэн 4 зорилтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангахад чиглэн, нээлттэй илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөх ажээ.

Leave a Reply