ХАЛЛОВЭЭНЭЭР ЮУ ХИЙХ ҮҮ?

Халловээний баяр нь тэртээ 2000 гаруй жилийн өмнө эртний Кельтүүдийн ургацын баяраар үйлддэг Samhain гэх сүнс хөөдөг зан үйлээс үүдэлтэй ажээ. Халловээн нэр нь Hallowe’en буюу “All hallows Eve” гэсэн үгнээс гаралтай бөгөөд бүгд тэгш тэнцүү тахин шүтэх ёслол гэсэн утгатай.

Энэ өдрийг хүүхдүүд хөрш айлуудаараа хэсэж хуурах уу, дайлах уу хэмээж чихэр, амттанаар дайлуулдаг бол нийтээрээ халловээний баяраар аймшгийн дүр эсвэл кино, зохиолын дүрд хувирч, бусдыг чадаж, айлгаж, аймшгийн түүх ярьж, аймшгийн кинонуудыг үзэх зэргээр тэмдэглэдэг баяр болжээ. Монголчуудын хувьд тус баярыг “Аймшгийн баяр”, “Сүнсний баяр” зэргээр нэрлэж сүүлийн жилүүдэд идэвхтэйгээр тэмдэглэдэг болсон.

Хэрвээ та энэ өдрүүдэд юу хийхээ шийдэж чадаагүй бол бид Халловээний баяраар болох арга хэмжээ, хөтөлбөрүүдийг та бүхэнд танилцуулж байна. Харин та ямарваа нэгэн дүрд хувирах аа мартуузай.

City of Nomads – Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтөч
                
 

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy