ХҮҮХДИЙН ПАРКИЙН 10.2 ГА ГАЗРЫГ РИО ТИНТО ТОХИЖУУЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Хүүхдийн паркийн газрыг хоёр хэсэгт хуваан тохижуулахаар болсон байна. Энэ ажлын хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн төлөөлөл, Рио Тинто компани, Нийслэл хамтран гуравласан гэрээг хийж гарыг үсэг зурлаа.

А хэсэг буюу 10.2 га газрыг “Рио Тинто” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гүйцэтгэгч сонгон шалгаруулалтаа өөрсдөө хийж, олон улсын стандартад нийцсэн тохижилтыг хийхээр болжээ. Тохижуулалтын ажлыг ирэх хавар эхлүүлэх бөгөөд эхний жил ногоон байгууламжийг тарих, сэргээх зэрэг тохижуулах бол үргэлжлүүлэн 3 жилийн хугацаанд ногоон байгууламжийг арчилж, ургуулах, хамгаалах ажлыг хийх аж.  Харин B хэсгийн 6.9 га газарт ҮСАХ үйл ажиллагаагаа өргөтгөж жилийн дөрвөн улирал ажиллах боломжтой хэсгийг хийхээр төлөвлөсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy