ЗӨВШӨӨРӨЛГҮЙ 3719 ГАРААШ БУУЛГАЖЭЭ

2022 онд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхэд чиглэн хийж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажлын хүрээнд нийт 188 байршилд зөвшөөрөлгүй барьсан 4860 гарааш буулгах ажил гуравдугаар сарын 15-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 146 байршилд 3719 гарааш буулгаад байна. Энэ ажил өнөөдөр 76.5 хувьтай үргэлжилж байгаа юм.
Энэ онд гарааш буулгасан 70 байршлын ойр байршилтай газруудыг нэгтгэн 47 байршилд цогц тохижилтын ажил хийнэ. Зарим чөлөөлсөн талбайг цэцэрлэгийн эдэлбэр газарт бүртгэж, багачууд тоглож наадах орчин бүрдүүлжээ. Зөвшөөрөлгүй гараашийг буулгаж, нийтийн эдэлбэрт бүртгэсэн газруудад тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy