МОНГОЛЫН АНХНЫ ЦАХИЛГААН АВТОМАШИНААР УЛААНБААТАР ХОТЫН ЗУРАГЛАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар /НБИХГ/-аас дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ болох “Google”-ийн “Street view” буюу гудамж, талбайн зураглал дахь Улаанбаатар хотын зураглалыг шинэчлэх “Google User Street View” төслийг эхлүүлсэн. Ингэхдээ “Барс моторс” ХХК-иас гаргасан Монголын анхны цахилгаан машиныг ашиглахаар НБИХГ болон “Барс моторс” ХХК санамж бичиг байгууллаа.

Монгол улс Google Maps-ийн Google Street View үйлчилгээнд 2014 онд нэгдэж 61 дэх улс болж байсан билээ. Тус цагаас хойш дээрх мэдээлэл шинэчлэгдээгүй хуучирж, Улаанбаатар хотын дүр зураг ихэд өөрчлөгдсөн байгаа бөгөөд өнөөгийн зураглалыг шинэчлэн оруулах уг төслийн хүрээнд GERO автомашинаар 20 мянган км замыг туулж, нийслэлийн 9 дүүргийн гудамж, зам талбай, барилга байгууламжийн гаднах болон доторх зураглалыг шинэчлэх, түүнчлэн Улаанбаатар хотод заавал үзэх газар, үзвэр, хоол, зочлох үйлчилгээний газруудын дотор зураглал хийгдэх аж. Ингэснээр интернет хэрэглэгчдэд үнэн зөв, бодитой сүүлийн үеийн мэдээллийг ойлгомжтой хүргэх юм. 

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy