Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүргийн хүрээнд 27 чиглэлийн 1106 ажил хийхээр баталснаас 92 хувьтай хэрэгжсэн байгаа ажээ. Энэ хүрээнд 2719 тонн давс, 2160 тонн бодис нөөцөлсөн байгаа бол нэмэлтээр 500 тонн давс, 2000 тонн бодис авна. Тусгай зориулалтын 35 тээврийн хэрэгслийг давс, бодис цацахад ашиглах юм.
Мөн сайжруулсан 120 мянган тонн түлшийг нөөцөлсөн бөгөөд 473 цэгээр борлуулж байна. 10-р сарын 15 гэхэд 650 цэг ажиллуулна. Дээрх сайжруулсан түлшинд байнга шинжилгээ хийж байгаа бөгөөд стандартаа барьж, чанар маш сайн байгаа хэмээн мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээллээ.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд эрүүл мэндийн 26 байгууллагад их болон урсгал засвар хийж, 14 сургууль, цэцэрлэгийн барилгад хийх засвар 95 хувьтай байгаа ажээ.
Leave a Reply