Баянгол дүүргийн 19-р хороонд байрлах 61-р байрны урд талын түшиц хана хуучирч муудан, бетонон шат, явган хүний зам цөмөрч иргэд зорчих боломгүй болоод байсан билээ. Иргэдийн нэрлэж заншсанаар хорооллын дунд замын тус хэсгийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүрэн засварлажээ. Мөн дээрх явган хүний замыг өргөн болгож , түшиж хана дагуу байрладаг гараашны хаалга дэлгэгдэж онгойдог байсныг сөхөгдөж онгойдог автомат хаалгаар сольж. Ингэснээр гараашны хаалга онгойж, хаахад автозамаар зорчиж буй бусад тээврийн хэрэгсэлд хүндрэл учруулдаг байсныг ийнхүү шинэчилсэн байна.



Хүн бүр шинэ Улаанбаатарыг бүтээж ойр орчиндоо өөрийн чадах чадахаараа хотоо шинэчлэн өөрчилж төрөлх хотоо үзэсгэлэнтэй хайр татам, сонирхолтой болгоцгооё! Төрөлх хотынхоо шинэ зүйлсийг ариг гамтай хэрэглэж өөрийн мэт хайрлая!
Энэ бол шинэ Улаанбаатар

Leave a Reply