МАШИНГҮЙ ӨДӨР ЮУ ХИЙХ ВЭ ? – ЮУ ХИЙХ ҮҮ?

Дэлхийн автомашингүй өдрийг 9-р сарын 22-ны өдөр тэмдэглэдэг. Монгол улсын хувьд энэ өдрийг Улаанбаатар хот байгуулагдсaны 383 жилийн ойн хүрээнд 9 сарын 25-ний тэмдэглэхээр болсон. Тус өдөр хүмүүсийг автомашин унахгүй агаарын бохирдолтой тэмцэж, хөдөлгөөний хомсдолоос сэргийлж, байгаль орчин болон эрүүл мэнддээ хувь нэмэр оруулахыг уриалдаг. Улаанбаатар хот эл өдрийг 2009 оноос хойш тэмдэглэж ирсэн билээ. Харин та энэ өдөрт юу хийхээ шийдэж чадаагүй бол бид та бүхэнд дараах зүйлсийг санал болгож байна.

 

Алхах

Хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх эрүүл мэндэд хэрэгтэй энгийн гол арга бол мэдээж алхах. Мөн алхаж явахад хүн анзаардаггүй олон зүйлсийг анзаарч, яриа өрнүүлэхэд тохиромжтой гэж үздэг.

Кофе уух

Намуухан өдөр, тухтай орчин, халуун кофе, ярилцаж суух найзууд. Энэ бол хамгийн тухтай, дулаахан мэдрэмжүүдийн нэг билээ. Энэ өдөр найзуудтайгаа болзож гадуур хамт алхаж, кофе ууж цагийг гоё өнгөрүүлээрэй.

Дугуй унах

Хамт олноороо дасгал хөдөлгөөнтэй байж гадуур дугуйтай хамт зугаалахыг уриалж байна. Мөн хэрэв та, таны хүүхэд, таны дотнын хэн нэгэн дугуйгаа чөлөөтэй унах цагийг хүлээдэг бол энэ өдөр нь маш тохиромжтой. Хамгаалалтын хэрэгслээ өмсөж, хэрэглэхээ мартуузай.

Марафон гүйлт

Автомашингүй өдөр хүмүүсийн хүсэн хүлээдэг үйл ажиллагаануудын нэг бол Марафон гүйлт. Дээд боловсролын ууган байгууллага МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд “МУИС – 80 Эрүүл мэндийн гүйлт”-ийг зохион байгуулах гэж байна. Та тамирчин биш байсан ч санаа зовох хэрэггүй. Учир нь марафонд гүйх гэдэг нь гол утга учир мөн гүйх зай 5 км байх аж. Бүртгэлийг МУИС-ийн фэйсбүүк хуудаснаас авах боломжтой, харин та марафонд гүйх бэлтгэлээ сайн хангахаа бүү мартаарай.

Хоол идэх

Гэр бүлийн дулаан уур амьсгалыг илүү их бэхжүүлдэг гол зүйлсийн нэг нь мэдээж хамт хоол идэх. Харин энэ өдөр ялгаатай нь та гэр бүлтэйгээ машины дуу чимээнээс ангид байж хамт хоол идэх ховорхон боломж энэ өдөр тохионо. Дасгал хөдөлгөөнтэй байж хамт хооллож эрч хүчээ нөхөөрэй.

Скэйтбоард унах
Зориулалтын талбайд бус өөрсдийнхөөрөө чөлөөтэй явж, үзүүлбэр туршиж бас бусдад үзүүлж болно. Скэйтбоардтай хүмүүс догь харагддаггүй гэж үү?

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy