Баянгол дүүргийн 10-р хорооны Зүүн нарангийн 12-р гудамжинд байрлах сагсан бөмбөгийн талбай мөн тус дүүргийн 21-р хорооны 607-р худгийн урд талд байрлах тоглоом болон сагсан бөмбөгийн талбайг шинэчлэн засварлаж, сандал, сүүдрэвч, хогийн сав зэргээр тохижуулсан байна.
Мөн Хан-Уул дүүргийн 12-р хороо, Малчны хэсэгт хүүхдийн эко тоглоом, сагсан бөмбөгийн талбай, явган хүний зам, сандал, сүүдрэвч, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад оржээ. Ингэснээр хүүхэд, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх шинэ, тохилог орчин бүрдэж байгаа юм.
Хүн бүр шинэ Улаанбаатарыг бүтээж ойр орчиндоо өөрийн чадах чадахаараа хотоо шинэчлэн өөрчилж төрөлх хотоо үзэсгэлэнтэй хайр татам, сонирхолтой болгоцгооё! Төрөлх хотынхоо шинэ зүйлсийг ариг гамтай хэрэглэж өөрийн мэт хайрлая!
Энэ бол шинэ Улаанбаатар






Энэ зун Улаанбаатар хотод мэдэгдэхүйц олон хүндээ болон орчиндоо ээлтэй өөрчлөлтүүд орсон нь маш их таалагдлаа. Улаанбаатар хотыг хүэд ээлтэй хот болгохын тулд цаашид илүү олон төслүүд хэрэгжүүлээсэй.