ХААНА ХАМГИЙН ГОЁ СОЛОНГОС ХООЛ ИДЭХ ҮҮ? – ЮУ ХИЙХ ҮҮ?

Намрын налгар өдрүүд иржээ. Хичээл сургууль, ажил алба цугласан эдгээр өдрүүдэд гэр бүл, найз нөхөдтэйгөө ширээ тойрч суун Солонгос хоол идэх  гоё биш гэж үү? Харин бид их хотын хамгийн гоё Солонгос хоолтой газруудыг та бүхэнд санал болгож байна.

Улаанбаатарчуудад 2016 оноос үйл ажиллагаа явуулж амт чанараараа хэдийнээ танил болсон Yuna сүлжээ ресторан. Улаанбаатар хотод 7 салбар, Даланзадгад болон Эрдэнэт хотод тус тус 1 салбартай буюу нийт 9 салбартай. Мөн тус ресторан өөрсдийн апп-тай бөгөөд апп-аараа дамжуулан хүссэн газраасаа захиалга өгөх боломжтой ажээ.

Сөүл ресторан
Монголын анхны дээд зэрэглэлийн Солонгос хоолны Сөүл ресторан 1996 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй. Тус ресторан тав тух болон сонгодог интерьер бүхий орчинд дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлдэг. Гадаадын мэргэжлийн мастер тогооч нар өргөн сонголт бүхий зоогийг санал болгодог онцлогтой. ҮСАХ-ийн талбай дотор байрладаг тул ногоон байгууламж сайтай мөн дуу чимээ багатай ресторан юм.

Sura ресторан
Солонгос ахуй амьдралын хэв шинж, хоолны соёлыг түгээн дэлгэрүүлж буй Sura ресторан 2 салбартай. Эртний эрхэмсэг шинжтэй дотоод заслыг орчин үеийн интерьер дизайнтай хослуулсан тус ресторан нь жинхэнэ Солонгос шарсан мах, хоолны амт чанараар үйлчлэх зорилготой. Хоолны цэсийг Солонгос ахлах тогооч Ким бэлдэн, үйлчилдэг. Сонирхуулахад Сура (수라) гэдэг нь эртний Солонгосын эзэн хаадад зориулсан 10 болон 17 цагуудад зооглодог ширээ дүүрэн амтат зоогийн нэр ажээ.

Jangsu Korean Steak House
Махны чанараараа дээд зэрэглэлийн хэмээн тооцогддог “Хану” үхрийн махаар үйлчилж, амт чанартай дарс, эрүүл хүнс, сонгодог зоогийг санал болгодог. Тус мах нь Өмнөд Солонгос улсын хойд Жоолла нутгийн Жансу-гун гэх өндөрлөг газарт байрлах энэхүү мужид Хану үхрийг эрүүл, аюулгүй орчинд махны шим тэжээлд анхаарч, тусгай аргаар бойжуулдаг. Мөн “Жан Су” хэмээх нэр нь “урт удаан амьдрал” гэх утгатай ба элбэг дэлбэг, хангалуун амьдралыг бэлгэддэг.

Funday Korean Food
Байгуулагдаад 3 жил болж буй тус газар цомхон ч гэсэн хоолны амт чанар сайн, байнгын үйлчлүүлэгч ихтэй, бяцхан үйлчлүүлэгчдэд зориулсан хэсэгтэй, гадаа суух ч боломжтой гэдгээрээ онцлог. Мөн тэд өөрсдийн тусгайлан бэлтгэсэн Funchan хачир, Funday кимчи зардаг.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy