Хүн бүхний хүсэн хүлээсэн зуны улирал албан ёсоор эхэллээ. Удаан хугацааны хөл хорионы дараах зун гэдэг утгаараа урлаг, спорт, бизнес гээд бүхий л салбарт энэ зуныг завгүй өнгөрөөхөөр шийдсэн бололтой. Энэ сарын хувьд долоо хоног бүр томоохон арга хэмжээнүүд биднийг хүлээж байна.
Монголын хип хоп трап урсгалын голлох уран бүтээлчид болох Vandebo, Ginjin, Fla, Gangbay, Mrs M хамтран зуны хамгийн том эхлэлийг тавьхаар шийджээ. Өнгөрсөн жилийн хамгийн шуугиан тарьсан сэдэв болох койнчдын төлөөлөл IHC ээлжит арга хэмжээгээ мөн зарлажээ. Дотоодын автомашин борлуулагчид нэгдсэн уулзалт Улаанбаатар Авто Шоугаа зургаа дахь жилдээ зохион байгуулахаар болсон гэх зэрэг олон олон сонирхолтой арга хэмжээнүүдээр дүүрэн зуны улиралдаа тавтай морил.
Leave a Reply