Хороолол гэсэн тодотголтойгоор баригдсан анхны орон сууц бол 1964-1965 онд 19-р хороололд ашиглалтад орсон 120 мянгатын 22 байр юм. Үлдсэн байруудыг харин 1966 онд хүлээлгэн өгж байжээ. Ажилчны дүүрэгт ашиглалтад орж байсан тус хэсэгт Завхан аймгаас их хүн төвлөрч байсан учир “Завханы товгор” ч гэдэг байж. Харин өдгөө 120 мянгат хэмээх нэрээрээ үлджээ. 120 мянгат нь хотын хамгийн спортлог хэсэг болсон байна. Энэхүү хэсэгт Үндэсний Төв Цэнгэлдэх хүрээлэн, Хөлбөмбөгийн Стадион, Монголын Хөлбөмбөгийн холбоо, Монголын Бүжгийн Спортын холбоо, Монголын Буудлагын холбоо, Монголын Байт харвааны холбоо, Монголын Ширээний теннисийн холбоо, Монголын Цанын холбоо, Монголын Тэшүүрийн холбоо, Монголын Биатлоны холбоо, Монголын Пара гүйлтийн цана, биатлоны нэгдсэн холбоо, Монголын Пара байт харвааны холбоо, Монголын Пара хөнгөн атлетикийн холбоо, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн буудлага спортын холбоо зэрэг холбоонууд байрладаг онцлогтой.

Үзвэр үйлчилгээ

Худалдаа, үйлчилгээ

Хөшөө, дурсгалт газар

Ресторан, бар

Гудамж, өргөн чөлөө

Төрийн үйлчилгээ