Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийг 1992 оны 10 дугаар сарын 1-ний өдөр байгуулах тогтоол гарсан байжээ. Тус дүүрэг нь анх байгуулагдахдаа Сонгино нэртэй байв. Улмаар 1992 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 39 тоот “Дүүргийн нэрийг өөрчлөх тухай” тогтоолоор Сонгинохайрхан дүүрэг болгон өөрчилжээ. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу зохион байгуулалтын өөрчлөлтөөр ийнхүү Нийслэлийн Октябрь район буюу одоогийн Баянгол дүүргээс өрх тусгаарлан байгуулагдаж байж. Харин Сонгинохайрхан дүүргийн Өнөр хороолол нь Соёмбо кино театр, Залуус хороолол, Москва хороолол, Содон хороолол, Хархорин худалдааны төв, Сандэй Плаза-2, Барс-2, Драгон төв, зэрэг Улаанбаатар хотын баруун бүсийн хүн ам ихтэй хэсгийн гол цэг болжээ. Өнөр хорооллоос баруун болон өмнө хэсэгт үйлдвэр, үйлдвэрлэл ихтэй гэдгээрээ онцлогтой.

Үзвэр үйлчилгээ

Худалдаа, үйлчилгээ

Хөшөө, дурсгалт газар

Ресторан, бар

Гудамж, өргөн чөлөө

Төрийн үйлчилгээ