ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ
Төв шуудангийн уулзвараас Энхтайвны гүүрэн дээгүүр урагш Яармагийн гүүр хүртэл хэсгийг Чингисийн өргөн чөлөө хэмээн нэрлэдэг. Тус хэсэг хотын төвийг баруун урд хэсэгтэй холбодог. Энэ ч утгаараа аялал жуулчлалын үүд гэж хэлж болох хэсэг бөгөөд Буянт-Ухаа олон улсын нисэх буудал, Хөшигийн хөндийд байрлах Чингис Хаан олон улсын нисэх буудлуудаас тус өргөн чөлөөгөөр явж ирдэг. Мөн тус өргөн чөлөөний дагуу Монголдоо томдоо тооцогдох компаниудын оффис, үйлдвэрүүд байрладаг, Улаанбаатар хотын хамгийн том Мишээл экспо ч энэ хэсэгт байдаг. Тийм ч учраас Чингисийн өргөн чөлөө хотын автозам болон иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй хэсгүүдийн нэг юм.
Үзвэр үйлчилгээ







Худалдаа, үйлчилгээ





Хөшөө, дурсгалт газар




Ресторан, бар





Гудамж, өргөн чөлөө




Төрийн үйлчилгээ



