UB COMEDY CLUB

Нэр: UB Comedy Club

Байршил: СБД, 2-р хороо, Сөүлийн гудамж, Сант-Асар төв 2 давхарт

Утас: 77224242

Зип код: 14251

Facebook: UB Comedy Club | Facebook

И-мейл: ulaanbaatarcomedy@gmail.com

UB Comedy клуб нь 2014 оны 1 сарын 30-нд Б.Батбилэгийн санаачлагаар анх Улаанбаатар хотод 40 мянгатын 48-р байрны “The Basement” клубд анхны тоглолтоо хийж эхэлсэн түүхтэй.
2014 оны намраас Стэнд Ап-чдийн эгнээнд Б.Идэр-Од, М.Дэлгэрмандал, Ч.Хантүмэн нар элсэн орж жилийн дараа гэхэд Б.Гантулга, Б.Төгөлдөр, Д.Ганга болон Д.Амартүвшин, Г.Жанчив, Н.Оля нар нэгдэн орсон юм. Тэр цагаас хойш Комеди хийдэг, сонирхдог залуусын тоо зогсолтгүй нэмэгдэж бид эгнээгээ тэлсээр байгаа бөгөөд манай клуб 7 хоногийн Даваа гараг бүр “Нээлттэй Микрофон” хөтөлбөрийг тогтмол зохиож шинэ залуу уран бүтээлчдэд шог гараагаа эхлүүлэх боломжийг олгосоор байна.
Мөн цаашид бид Монгол улсдаа энэхүү хошин шогийн төрлийг түгээн дэлгэрүүлж, улам боловсронгуй болгон Монгол хэл соёлын салшгүй нэг хэсэг болгон хөгжүүлэх мөн Монголын хөрснөөс Дэлхийн тайзнаа гялалзах шогч, зохиолч, жүжигчдийг бэлтгэн гаргах зорилготой ажиллаж байна.