
Нэр: Route 22
Байршил: ЧД, 1-р хороо, Жуулчны гудамж, хуучнаар Гутлын 22
Утас: 7707-4705
Зип код: 15160
Facebook: Route 22 Restaurant & Wine Lounge | Facebook
И-мейл:contact@route22.mn
Route 22 ресторан нь 2017 оны 10-р сарын 04-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хуучнаар Гутлын 22 гэгдэж заншсан, одоогоор Жуулчны гудамжинд нээж маш богино хугацаанд олонд танигдаж хоолны амт чанар болон найрсаг дотно үйлчилгээгээрээ хотын шилдэг ресторануудын нэгт зүй ёсоор тооцогдож ирсэн.
Сүүлийн үеийн засалтай, тав тухтай орчинд өндөр зэрэглэлийн чанартай хоолыг боломжийн үнээр санал болгох Сosy gourmet dining концептэд суурилсан Route 22 ресторан нь классик франц хоолыг орчин үеийн франц хоолтой хослуулсан менюг дэлхийн 100 гаруй алдарт дарстай хамт санал болгодог.
Route 22 нь ресторанаараа дамжуулан салбарын стандартыг дээшлүүлэн тогтоохоос гадна, олон жилийн түүхтэй дарсны соёл болон хоолны зохицол, эрүүл мэндэд ач тустай зөв хэрэглээг Монголд таниулах, дэлгэрүүлэх, давхар зорилготой.
UB APPROVED:
Өөрийн салбартаа үлгэр жишээ үйл ажиллагаа явуулан өөрсдийн ажилчид болон хэрэглэгчдэд хотын соёлыг түгээн Эртний нүүдэлчдийн Нийслэл Улаанбаатар хотын иргэдэд үзүүлж буй эерэг нөлөөллийг Нийслэлийн засаг даргын тамгын газраас өндрөөр үнэлэн энэхүү өргөмжлөлийг олгов.