ROSEWOOD KITCHEN + ENOTECA

Нэр: Rosewood Kitchen + Enoteca

Байршил: СБД, 2-р хороо, Сөүлийн гудамж, Чин Ван Ханддоржийн өргөөний зүүн талд, MGG оффис 1 давхарт

Утас: 7000-0562, 9402-0561

Зип код: 14251

Facebook: Rosewood Kitchen + Enoteca | Facebook

И-мейл: info@rosewood-restaurant.com

Rosewood Kitchen + Enoteca нь халуун дулаан уур амьсгалаар угтан авч, дээд зэрэглэлийн хоолоор үйлчилдэг. Өөрөөр хэлбэл Монголын зочломтгой зан, Италийн хамгийн ирээдүйтэй ахлах тогоочийн хоолны жорыг нэгтгэсэн ресторан юм.

Гэр бүлийн хүрээнд, ганцаараа эсвэл аялагч гээд хүн бүрт тохирсон үйлчилгээтэй газар

Rosewood-ийн ажилтнууд англи хэлээр ярьдаг бөгөөд гадаадын иргэд, мэргэжилтнүүд  хооллоход тохиромжтой хотын шилдэг хоолны газруудын нэг юм.
Ресторан нь өглөөний цай, үдийн хоол, оройн зоог гэсэн бүх гурван хоолны үйлчилгээний бүрэн цэстэй, түүнчлэн амралтын өдрүүдээр bottomless mimosas-аар үйлчилдэг.

UB APPROVED:
Өөрийн салбартаа үлгэр жишээ үйл ажиллагаа явуулан өөрсдийн ажилчид болон хэрэглэгчдэд хотын соёлыг түгээн Эртний нүүдэлчдийн Нийслэл Улаанбаатар хотын иргэдэд үзүүлж буй эерэг нөлөөллийг Нийслэлийн засаг даргын тамгын газраас өндрөөр үнэлэн энэхүү өргөмжлөлийг олгов.