NICHÉ TUUL RESTAURANT

Нэр: Niché Tuul restaurant

Байршил: ЧД, 1-р хороо, Барилгачдын талбайн баруун урд

Утас: 7700-1948

Зип код: 15170

Facebook: Niché Tuul restaurant | Ulaanbaatar | Facebook

И-мейл: nichetuul@gmail.com

Туул зоогийн газрын барилга бол Улаанбаатар хотын анхны нийтийн хоолны үйлчилгээний зориулалтаар баригдсан барилга юм. Тус барилгыг 1946-1948 онд Улсын барилга трестийн барилгачид барьж ашиглалтанд оруулжээ.

Хуучин Богдын Хүрээний үед Туул зоогийн газрын буйран дээр ногооны жижигхэн зах байсан бөгөөд түүний зүүн талд Махан дов гэж нэрлэгдсэн мах худалдаалах зах, зүүн хойд талд Инжианы гүүр, урдхан талд Швед улсын харьяат Америкийн пүүсэнд ажилладаг асан Ланчансаны пүүсний нэг салбар ажиллаж байв. 1950-иад оны дунд үе хүртэл Туул зоогийн газрын хойгуур баруун Сэлбийн гол урсан өнгөрдөг байжээ.

Өдгөө энэхүү газар нь Niché by Tuul Restaurant хэмээн 2021 оны 10 сард дотор орчин, меню шинэчлэн үйл ажиллагаагаа явуулж байна.