MODERN NOMADS

Нэр: Modern Nomads

Байршил: СБД, 6-р хороо, Бага тойруу, Хүүхдийн урлан бүтээх төвийн замын урд

Утас: 11-318744

Зип код: 14201

Facebook: Modern Nomads | Facebook

И-мейл: info@nomadsgroup.mn

enerelt.e@nomadsgroup.mn

Номадсын Сүлжээний хамгийн анхны ресторан болох “Modern Nomads” монгол хоолны ресторан нь Монгол үндэсний уламжлалт хоолыг орчин үеийн технологиор бэлтгэн боловсруулж гадаад дотоодын зочдод монгол орны соёлын үнэт уламжлал, нүүдэлчин монголчуудын хоолны уламжлал, хэв маяг, амт, хийх урлагийг таниулж буй ресторан юм.

Монгол үндэсний уламжлалт хоол болох алжаал ядаргаа тайлах төрөл бүрийн халуун шөл, махан хоол, Орчин үеийн жороор баяжуулан бэлтгэсэн өөрийн нэрийн хоол, Дэлхийд алдартай амтат коктэйлиуд, Жинхэнэ чанамал кофе, Цэвэр ургамлын цай, Хүүхдийн хоол зэрэг өргөн сонголт бүхий цэсээр үйлчилж байна.

Монгол үндэстний уламжлалт хоолыг орчин үеийн технологиор бэлтгэн боловсруулж гадаад дотоодын зочдод Монгол орны соёлын үнэт уламжлал, нүүдэлчин монголчуудын хоолны уламжлалт хэв маяг, амт, хийх урлагийг мэдрүүлэн, дэлгэн таниулах зорилгоор анхны салбар Модерн Номадс монгол хоолны ресторанаа 2003 онд нээн үйл ажиллагаагаа эхэлсэн билээ.

Түүнээс нэг жилийн дараа Номад Лежендс Монгол клуб, Сити Номадс буфей рестораныг нээж улмаар 2005 онд Монгол дахь Америкийн анхны франчайз ресторан Bd’s mongolian barbeque болон Детройт Америк Барыг нээн ажиллуулж рестораны бизнест үйл ажиллагаагаа өргөжүүлж эхэлсэн.

Номадсын Сүлжээ Ресторанууд өнөөдрийн байдлаар Монгол Үндэстний хоолны Модерн Номадс рестораны 10 салбар ресторан, Олон үндэстний хоолны 11 салбар ресторан, зочид буудлын 3 салбартайгаар Монгол улсад төдийгүй ОХУ-д үйл ажиллагаа явуулж байна.

UB APPROVED:
Өөрийн салбартаа үлгэр жишээ үйл ажиллагаа явуулан өөрсдийн ажилчид болон хэрэглэгчдэд хотын соёлыг түгээн Эртний нүүдэлчдийн Нийслэл Улаанбаатар хотын иргэдэд үзүүлж буй эерэг нөлөөллийг Нийслэлийн засаг даргын тамгын газраас өндрөөр үнэлэн энэхүү өргөмжлөлийг олгов.