ҮЗЭСГЭЛЭН ЧИМЭГЛЭЛИЙН БАРИЛГА

Нэр: Үзэсгэлэн чимэглэлийн барилга

Байршил: СБД, 1-р хороо, П.Гэндэнгийн гудамж

Утас: 

Зип код: 14240

Facebook: 

И-мейл: 

В.И.Лениний өргөн чөлөөний зүүн дэнж дээр Улсын үзэсгэлэнгийн төв барилгыг 1961 онд Зөвлөлтийн барилгачид барьжээ. Уг барилгад Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор Зөвлөлтийн Улс, ардын аж ахуй, соёлын хөгжлийн үзэсгэлэн байгуулж, дараа нь манай улсад бэлэглэснийг 1962 онд Улсын үзэсгэлэн чимэглэлийн газарт шилжүүлэн өгчээ. Үзэсгэлэнгийн барилга нь 7 м өндөр, 1548м.кв талбайтай бөгөөд үзэсгэлэнгийн их танхимаас гадна том хэмжээний үзмэр, машин төхөөрөмж зэргийг задгай байрлуулах 1500 м.кв бетон талбайтай юм. Үзэсгэлэнгийн саруул танхим нь бетон цутгамал сууринд суулгасан төмөр хүрээнд тохируулан хийсэн шилэн ханаас бүтсэн ажээ.