METRO EXPRESS

Нэр: Metro Express

Байршил: ХУД, 15-р хороо, И-Март хан-уул салбар B1 давхарт

Утас: 8691-1620

Зип код: 17011

Facebook: Metro Express | Facebook

И-мейл: office@metro-express.mn

Метро-Экспресс ХХК нь 2001 онд Израйль улсын 100% -н хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан.

Улаанбаатар хотод угаалга болон хими цэвэрлэгээний үйлчилгээг хамгийн анх нэвтрүүлж, хотод нийт 26 салбартай, зах зээлийн 70%-ийг эзлэж, 200 мянга гаруй тогтмол үйлчлүүлэгчидтэй болоод байна.

Хэрэглэгчдэд эрүүл ахуйн стандарт, чанарын шаардлага хангасан, байгалийн гаралтай, хүний эрүүл мэндэд гаж нөлөөгүй, сөнөсөн тэнгисийн эрдэс бодис агуулсан, экологийн цэвэр бүтээгдэхүүн болох цэвэрлэгээний бодис, угаалгын нунтаг, бие арчилгааны гоо сайхан, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, угаалгын тоног төхөөрөмж зэрэг дэлхийд нэрд гарсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн брэнд бүтээгдэхүүнийг салбар нэгж цэгүүд болон төв байрнаас шууд нийлүүлж байна.

АНУ-ын “Alliance Laundry systems” компани, Итали улсын “Grandimpianti” үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн компани Герман улсын “Нenkel” зэрэг дэлхийд тэргүүлэгч компаниудтай хамтран ажилладаг бөгөөд “Alliance Laundry systems” компани, Германы  “Нenkel” фирмийн, Израйлийн “H&B” брендийн Монгол дахь албан ёсны дистрибьютер юм.

UB APPROVED:
Өөрийн салбартаа үлгэр жишээ үйл ажиллагаа явуулан өөрсдийн ажилчид болон хэрэглэгчдэд хотын соёлыг түгээн Эртний нүүдэлчдийн Нийслэл Улаанбаатар хотын иргэдэд үзүүлж буй эерэг нөлөөллийг Нийслэлийн засаг даргын тамгын газраас өндрөөр үнэлэн энэхүү өргөмжлөлийг олгов.