MATRIX SALON

Нэр: Matrix Salon

Байршил: СБД, 1-р хороо, Жамъяан гүний гудамж, Meru tower 2 давхарт

Утас: 7741-7777

Зип код: 14240

Facebook: Matrix Salon | Facebook

И-мейл: info@matrixsalon.mn

Матрикс Салон нь 2001 оны 03 сарын 01-ний өдөр үүсгэн байгуулагдаж өнөөг хүртэл  үсчин, гоо сайхны чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж Монголын зах зээлд шилдэг салоны нэг болж ажиллаж байна.

Нийслэл хотын хэмжээнд 2021 оны байдлаар “Матрикс Салон” нь 11 салбар болон үсчдийг чадавхижуулах “Кортекс Трэйнин” сургалтын төв, нийт 100 гаруй ажилтантайгаар үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтийн дагуу “МОНГОЛ ҮНЭЛЭМЖИЙГ МАТРИКСААС” уриатайгаар шилдэг үйлчилгээг хүргэж, ажилтны бүтээлч ур чадвараар үйлчилгээний стандартыг хүргэж, хэрэглэгчдэд давтагдашгүй сэтгэл ханамжийг бэлэглэхэд бид чиглэн ажиллаж байна.

Шинэ дэвшилтэт тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэн зах зээлд эзлэх хувь хэмжээгээ нэмэгдүүлэх  хэтийн зорилт тавин ажиллаж байна.

Дэлхийд танигдсан үсчин, гоо сайхны бренд бүтээгдэхүүн болох “Schwarzkopf”,  “Wella”, “Londa”, “REVLON”, “КЕUNЕ” брендүүдийн чанартай бүтээгдэхүүнүүдийг  хэрэглэн 20-30 төрлийн үйлчилгээг хэрэглэгчдэд тогтмол хүргэж байна .

Манай салон үйлчлүүлэгч нартаа үнийн хөнгөлөлт, урамшуулал тогтмол санал болгон ажиллаж байгаа бөгөөд үнэнч үйлчлүүлэгчдээ “МАТРИКС” гишүүнчлэлийн карт олгон ажиллаж байна.

UB APPROVED:
Өөрийн салбартаа үлгэр жишээ үйл ажиллагаа явуулан өөрсдийн ажилчид болон хэрэглэгчдэд хотын соёлыг түгээн Эртний нүүдэлчдийн Нийслэл Улаанбаатар хотын иргэдэд үзүүлж буй эерэг нөлөөллийг Нийслэлийн засаг даргын тамгын газраас өндрөөр үнэлэн энэхүү өргөмжлөлийг олгов.