
Нэр: Jack’s Coffee
Байршил: СБД, 1-р хороо, Жамъяан гүний гудамж, Blue Sky-ийн баруун талд
Утас: 7600-1010
Зип код: 14240
Facebook: Jack’s Coffee | Facebook
И-мейл: info@jacks.coffee
Jack’s Coffee-г үүсгэн байгуулагч Ганжавхлан буюу Жак кофе уух дуртай, кофений хэрэгслүүдээ хотод ч, хөдөө ч хаана ч явсан авж явдаг байснаас үүдэлтэй байгуулах сэдэл нь төрсөн тус газар 2014 оноос эхлэлтэй.
Тэд чанартай, найдвартай нийлүүлэгчдээс авсан кофены үрийг дотооддоо хуурч боловсруулан савласан, дотооддоо нэмүү өртөг бий болгосон шинэхэн хууралтын кофег зах зээлд нийлүүлдэг.
Тус салбар нь хотын төвийн хөл хөдөлгөөнтэй завгүй хэсэгт байрладаг бөгөөд орчин үеийн өвөрмөц загвар, кофе уухад тухтай орчинг бүрдүүлснээрээ онцлог.
UB APPROVED:
Өөрийн салбартаа үлгэр жишээ үйл ажиллагаа явуулан өөрсдийн ажилчид болон хэрэглэгчдэд хотын соёлыг түгээн Эртний нүүдэлчдийн Нийслэл Улаанбаатар хотын иргэдэд үзүүлж буй эерэг нөлөөллийг Нийслэлийн засаг даргын тамгын газраас өндрөөр үнэлэн энэхүү өргөмжлөлийг олгов.