
Нэр: Brussels Belgian Beer Cafe
Байршил: СБД, 1-р хороо, Shangri-La Mall 1 давхарт
Утас: 7710-3399
Зип код: 14241
Facebook: Brussels Belgian Beer Cafe | Facebook
И-мейл:
Бельгид дундад зууны үеэс эхтэй, бие даасан сүм хийдүүдэд шар айраг үйлдвэрлэдэг эртний уламжлал байсан бөгөөд өнөөг хүртэл Бельги, Голландад долоон сүм хийдийн шар айраг үйлдвэрлэгдэж байгаа юм.
Үүний дагуу Brussels Belgian Beer Cafe нь энэхүү гайхалтай шар айраг, Европын амтат хоолны соёлыг Монголд нэвтрүүлэхийг зорьж байна. Эхний ээлжинд Бельгийн 16 нэр төрлийн шар айргийг оруулж ирж, нэр төрлийг 60 хүртэл нэмэх бөгөөд эдгээр шар айргийг Улаанбаатар хотын өөр хаанаас ч олох боломжгүй юм. Манай хамт олон барууны орнуудад хэрэгждэг хэдий ч дотоодод төдийлөн элбэг анзаарагдаад байдаггүй үйлчилгээний өндөр стандартыг баримтлан чанартай үйлчилгээ үзүүлж, үйлчлүүлэгчдэд өндөр сэтгэл ханамжийг бий болгохын төлөө хичээж ажилладаг.
Гадна талбай болон дотор зааландаа нийтдээ 70-100 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд Брюсель хотын төв талбай болох Гранд Плейсийн керамик дүрслэлийг харуулсан сонирхолтой интерьер, тав тухтай уур амьсгалыг бүрдүүлэхүйц орчин нь хамт олны цуглаж цагаа өнгөрөөхөд тохиромжтой газар болно гэдэгт итгэлтэй байна.
UB APPROVED:
Өөрийн салбартаа үлгэр жишээ үйл ажиллагаа явуулан өөрсдийн ажилчид болон хэрэглэгчдэд хотын соёлыг түгээн Эртний нүүдэлчдийн Нийслэл Улаанбаатар хотын иргэдэд үзүүлж буй эерэг нөлөөллийг Нийслэлийн засаг даргын тамгын газраас өндрөөр үнэлэн энэхүү өргөмжлөлийг олгов.