BLACKBOX ТЕАТР

Нэр: Blackbox театр

Байршил: БГД, 6-р хороо, Хасбаатарын гудамж

Утас: 99059161

Зип код: 16061

Facebook: Blackbox Theatre Mongolia | Facebook

И-мейл:blackbox.mongolia@gmail.com

2013 онд креатив найруулагч, зураач С.Мягмар үүсгэн байгуулсан.
Film – Blackbox театр нийгмийн оюун санаанд хөрөнгө оруулж, өндөр мэргэжлийн, эгэл биш кино, олон улсын фестивалиас шагнал авсан, кино театруудад тэр бүр ашиг өгдөггүй кинонуудыг толилуулдаг. Монголд суурьшдаг гадаадын иргэдэд зориулан театртаа гадаад кинонуудыг эх хэл дээр нь англи хадмал орчуулгатайгаар үзүүлэхийг илүүд үздэг. Мөн өөрийн үзэхийг хүссэн киногоо захиалж санал бодол нэгтэй нөхдөө урьж кино үзвэр зохиож болно.
ART / Exhibition – Blackbox театр нь ердийн өдрүүдэд Монголын ба гадаад орнуудын төрөл бүрийн сэдэвт үзэсгэлэнг гаргахыг зорьдог. Сургалтандаа гадаадын уран бүтээлчдийг тогтмол урихыг төлөвлөж олон нийтэд болон сонирхогчдод зориулан хамтарсан үзэсгэлэн гаргахыг зорьж ажилладаг. Ямар ч төрлийн урлагийн бүтээлийг дэлгэн үзүүлэх нь нээлттэй мөн цаашлаад урлагийн тухай хэлэлцүүлэг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Theatre – Хүүхдүүдэд болон насанд хүрэгчдэд зориулан дэлхийн болон монголын сонгомол жүжиг найруулан тавидаг. Жүжиг,уран бүтээл болгон туршилт байж, харилцан бие биедээ нөлөөлж үзэгчдийг жүжигтээ илүү оролцуулахыг зорьдог. Үзэгчид өөрсдөө тоглолтын нэгэн хэсэг байх болно. Контенпорари театр бөгөөд олон улсын контенпорари найруулагч жүжигчид ажиллана.
Performances – Jazz, Ethno jazz, Сонгодог хөгжим болон ПОП хөгжим тоглогчдод театр нээлттэй. Бид их хотын хэв маяг агуулсан уран сайхны шинэ цар хүрээ үүсгэхийг хүсдэг.