976 CROSSFIT

Нэр: 976 CrossFit

Байршил: ХУД, 15-р хороо, Худалдаа аж үйлдвэрийн танхимын зүүн урд Buti Town оффис 1 давхарт

Утас: 9906-7687

Зип код: 17011

Facebook: 976 CrossFit | Facebook

И-мейл: 976crossfit@gmail.com

976 CrossFit нь 2018 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн, 2019 онд кроссфитийн албан ёсны эрх “Affiliated CrossFit” бүхий анхны клубийг Монголдоо үүсгэн байгуулах олон улсын эрхийг авсан. Ингэснээр кроссфитийн албан ёсны эрх бүхий үйл ажиллагаа явуулах эрхтэй 177 дахь улсаар Монгол улс бүртгэгдсэн. Улмаар дэлхийн тамирчидтай адил форматаар дасгал сургуулилт хийх, хамтдаа хөгжих, дэлхийн албан ёсны нээлттэй тэмцээнүүдэд оролцох зэрэг олон эрх үүссэн байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн CrossFit Level 1 Trainer зэрэглэлтэй багш дасгалжуулагчдийн хамтаар “CrossFit Inc”-ийн албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. 976 кроссфит клуб нь одоогоор гурван CF Level-1 дасгалжуулагчтайгаар, идэвхтэй 250 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

CrossFit-ийн спорт нь байнга өөрчлөгддөг олон төрлийн идэвхтэй хөдөлгөөнүүдийг өндөр ачаалалд богино хугацаанд гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл хүндийн өргөлт, гимнастик, гүйлт, кардио зэрэг зүрх судасны үйл ажиллагаа, уян хатан байдал сайжруулж хүч нэмдэг олон спортын нэгтгэсэн фитнесс програм юм.

Энэхүү спортын давуу тал нь мэргэжлийн багш дасгалжуулагчдын удирлаган дор нас хүйс, бие бялдар үл харгалзан олон хүмүүс нэг дор ижил дасгал хийж, бие биенээсээ суралцаж , бусдад урам зориг өгдөг нь хувь хүмүүсийн нийгмийн харилцааг хөгжүүлэхээс гадна эрүүл чийрэг бие бялдарыг бүтээдэг.

UB APPROVED:
Өөрийн салбартаа үлгэр жишээ үйл ажиллагаа явуулан өөрсдийн ажилчид болон хэрэглэгчдэд хотын соёлыг түгээн Эртний нүүдэлчдийн Нийслэл Улаанбаатар хотын иргэдэд үзүүлж буй эерэг нөлөөллийг Нийслэлийн засаг даргын тамгын газраас өндрөөр үнэлэн энэхүү өргөмжлөлийг олгов.