ӨРГӨӨ КИНО ТЕАТР

Нэр: Өргөө Кино Театр

Байршил:БГД, 13-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, 3-р хороолол

Утас: 77117711

Зип код: 16091

Facebook: Urgoo Cinema | Facebook

И-мейл: info@urgoo.mn

Анх 1987 онд ЗХУ-ын Моспроект компанийн захиалгаар зураг төслийг гүйцэтгэж, 1988-1989 онуудад ЗХУ-ын барилгачид барьж 2 танхимтай кино театрыг ашиглалтанд оруулж байсан. Харин 1998 оноос “Нью Тур Сафарис” ХХК-ний эзэмшилд үйл ажиллагаагаа явуулж ирсэн юм. 2007 оны сүүлээр “Сод Монгол Групп” ХХК-ын охин компани болох “Нью Тур Сафарис” ХХК дэлхийн алдарт “Варнер Брос Интернэшнл” кино компанитай хамтран “Өргөө” кино театрыг ажлыг өрнүүлснээр 4.5 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжсэн байна. “Варнер Брос Интернэшнл” кино компанийн зөвлөгөө, хяналт, хамтын ажиллагааны үр дүнд киноны зах зээлд шинээр гарч ирж байгаа кино бүтээлүүд, шинэ мэдээ мэдээлэл зэргийг цаг алдалгүй нийслэлчүүдэд хүргэх, улмаар хүүхэд залуусын хүмүүжил, төлөвшилд эерэгээр нөлөөлөх, нийслэлийн соёл хүмүүжлийн байгууллагуудтай бодлогын хүрээнд нэгдэж ажиллах, “Зохиогчийн эрхийг хамгаалах тухай” хуулийг Монгол улсын нутаг дэвсгэрт хэвшүүлэх явдлыг дэмжих нь “Өргөө” кино театрийн нэн тэргүүний зорилго билээ. Кино театр нь дотроо тоглоомын төв, лоунж, түргэн хоолны газрыг цогцлоож өгснөөрөө онцлогтой юм.