ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ

Нэр: Хүүхдийн Урлан Бүтээх Төв

Байршил: СБД, 6-р хороо, Бага Тойруу,

Утас: 11-329426, 88444845

Зип код: 14201

Facebook: Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв | Facebook

И-мейл: info@huuhdiinurlan.ub.gov.mn

Түмэн үрсийн инээд цалгисан энэ газрын хэсэг бүрээс хүүхдийн цагаахан дурсамжууд илхэн харагддаг билээ. Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв нь Монгол Улсын Ардын багш, шилдэг зохион бүтээгч, хүндэт доктор, профессор Бавуугийн Цэрэндоржийн санаачилгаар, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1988 оны 9-р сарын 01-ны өдрийн 216 дугаар тогтоолоор пионер сурагчдад хөдөлмөрийн хүмүүжил, мэргэжлийн чиг баримжаа олгох, тэдний зохион бүтээх, урлах авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор “Пионер сурагчдын сургалт үйлдвэрлэлийн төв” нэртэйгээр анх байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
Уг төвийн барилга нь анх 1958 онд ахмад архитектурч Б. Дамбийнямын хосгүй гайхамшигт зураг төслөөр баригдсан барилга бөгөөд сонгодог архитекторын шийдэл бүхий түүх соёлын бахархалт өв тул гадаадын зочид төлөөлөгчдийн заавал сонирхож үзэх газрын нэг юм.
Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв хүүхэд багачуудыг мэргэжлийн чиг баримжаатай болгох, тодорхой түвшний мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэн өөрийн орны болон дэлхийн урлаг, соёлын өв уламжлал, шинжлэх ухаан, техникийн орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан гар урлал, техникийн, оюуны бүтээл туурвих хүсэл эрмэлзэл, чадвартай болгох зорилгоор олон төрлийн сургалтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ явуулж байна.

Хүүхдийн урлан бүтээх төв 2022-2023 оны дугуйлангийн элсэлт 9-р сарын 5-15-ны өдрүүдэд бүртгэнэ.

ЕБС-ийн 2-4 ангийн сурагчид хамрагдах дугуйлан:

  1. Хүүхэлдэй бэлэг дурсгалын анхан шат

ЕБС-ийн 2-5 ангийн сурагчид хамрагдах дугуйлан:

  1. Гар урлалын анхан шатны анги
  2. Уран зургийн анхан шатны анги
  3. Сүрлэн сүлжмэл, гар урлалын анхан шат
  4. Уран баримлын анхан шат

ЕБС-ийн 2-12 ангийн сурагчид хамрагдах дугуйлан:

  1. Монгол зураг
  2. Уран зураг

ЕБС-ийн 5-8 ангийн сурагчид хамрагдах дугуйлан:

  1. Монгол Уран бичлэгийн анхан шат

ЕБС-ийн 5-12 ангийн сурагчид хамрагдах дугуйлан:

  1. Хүүхэлдэй бэлэг дурсгал
  2. Сүрлэн наамал
  3. Сүрлэн сүлжмэл
  4. Уран сийлбэр
  5. Уран хайчилбар
  6. Арьсан урлал
  7. Уран баримал
  8. Үндэсний уламжлалт уран хатгамал
  9. Монгол хувцас загвар
  10. Чимэглэлийн уран зураг
  11. Барилгын макет, дизайн
  12. Монгол Уран бичлэг
  13. Хувцас загвар