
Нэр: Учрал баримал
Байршил: ЧД, 4-хороо, Чингис хаан музейн замын урд талд
Зип код: 15160
Хот чимэглэлийн энэхүү баримлыг 1991 онд барималч Б.Хийморийн эх загвараар бүтээж, Болзооны цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан юм. Тус цэцэрлэгт хүрээлэнг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 134 дүгээр тогтоолоор “Хуульчдын талбай” гэж нэрлэсэн.
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх тус зэс хөөмөл баримлыг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн хамгаалалтад авсан.