УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР

Нэр: Улсын Их Дэлгүүр

Байршил: ЧД, 3-р хороо, Энхтайвны Өргөн Чөлөө

Утас: 18002888

Зип код: 15172

Facebook: Улсын Их Дэлгүүр – State Department Store | Facebook

И-мейл: nomin@nomin.net

Улсын их дэлгүүр 1921 онд ЗХУ-ын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар Харилцан туслалцах хоршооны төв дэлгүүр нэртэйгээр одоогийн Хожмын үеийн Гэгээнтний сүм байрлаж буй байшинд анх байгуулагджээ. 1930 онд одоогийн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн байранд орсон бөгөөд ард олны дунд “Өндөр хоршоо” хэмээн нэрлэгдэж байв.

1961 онд БНХАУ-ын тусламжаар баригдсан шинэ байранд шилжин ирж Улсын их дэлгүүр хэмээн нэрлэгдэх болжээ. 1999 онд Засгийн газрын шийдвэрээр Улсын их дэлгүүрийг хувьчлахад хувьцааны ихэнх хувийг Номин холдинг компани худалдан авч улмаар хувьчилж авчээ.

Улсын Их Дэлгүүр нь дэлхийн шилдэг брэндүүдийн цахилгаан бараа, гэр ахуйн бараа, гоо сайхны бүтээгдэхүүн, эрэгтэй эмэгтэй хүүхдийн брэнд хувцас, гутал цүнх зэргийг  худалдаалахаас гадна банк санхүү, даатгал, зээлийн үйлчилгээ, АТМ, ТҮЦ машин, цэцэг бэлэг дурсгалын үйлчилгээ, кино театр, хүүхдэд зориулсан үйлчилгээний төвүүд, хоолны газрууд, олон нийтэд нээлттэй түүхэн булан болон хүнс барааны супермаркет гээд бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн, дэлхийн жишигт хүрсэн “Олон жилийн баялаг түүхтэй орчин үеийн хэв шинж бүхий Монголын хамгийн том худалдааны төв” юм.