
Нэр: Хаан даатгал
Байршил: СБД, 1-р хороо, Жамъяан гүний гудамж-5, Хаан даатгал компанийн байр
Утас: 75757588
Зип код: 14240
Facebook: Хаан Даатгал – Khaan Insurance | Facebook
И-мейл: info@khaandaatgal.mn
2012 онд Үндэсний хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан цагаас хойш Монголын даатгалын зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд харилцагч байгууллага болон иргэдэд эрсдлийн удирдлагын цогц шийдэл, даатгалын мэргэшсэн үйлчилгээг санал болгож харилцагчдын итгэлийг бүрэн хүлээсэн хурдацтайгаар өсөн дэвжиж буй компани болжээ. 2019 оноос эхлэн Монголын даатгалын салбарын хөгжлийг түүчээлэх, шинэ үеийн технологи суурьтай дижитал даатгалын үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор томоохон шинэчлэлтийг хийж эхэлсэн нь компанийн бизнесийн байр суурийг улам бэхжүүлж, даатгуулагч иргэд, харилцагч байгууллагууддаа даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг хурдан шуурхай, хялбар, цахимжсан, дижитал хэлбэрээр хүргэх суурийг тавьж байна.